Хүнсний үнэ ба хүнсний аюулгүй байдал

Хүнсний бүтээгдэхүүн нь хүний зайлшгүй хэрэгцээ тул үнэ нь өссөн ч худалдаж авахаар өөр аргагүйд хүрдэг. Хүнсний үнэ удаан хугацаанд, тогтвортой өсөх нь “хангалттай хэмжээтэй, тэжээллэг хоол хүнсийг боломжийн үнээр хүссэн үедээ авч чадахгүй” байдалд хүргэдэг. Улмаар хүнсний аюулгүй байдал аюул учруулдаг.
Хүнсний баталгаагүй байдал буюу “food insecurity” гэдэг нь хангалттай хэмжээтэй, тэжээллэг хоол хүнсийг боломжийн үнээр хүссэн үедээ авч чадахгүй байхыг хэлнэ.
2022 он бол дэлхийн дахинаа хүнсний баталгүй байдлын эрдэл нэмэгдсэн жил байлаа. Үүнд, Украйны дайн, өндөр инфляцийн түвшин, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд учирсан хязгаарлалтууд болон дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа зэргийг онцолж болно. Эдгээр шалтгааны улмаас ХАА-н ихэнх бүтээгдэхүүн, тэдний орцуудын үнэ огцом өссөн.
Дэлхийн банкны 11 сарын “Хүнсний аюулгүй байдал” тайланд:
>Бага орлоготой орнуудын 83.3%
>Дундаас доогуур орлоготой орнуудын 90.7%
>Дундаас дээгүүр орлоготой орнуудын 95%-д нь
хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 5-с ИЛҮҮ ХУВИАР өссөн байгааг онцолжээ.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн өндөр байгаа 5 улс:
>Зимбабве: 321%
>Ливан: 208%
>Венесуэл: 158%
>Турк: 99%
>Аргентин: 87%
Ихэнх бага ба дунд орлоготой орнуудын хүнсний үнэ өндөр хувиар өссөн. Улмаар хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Уг зураглалд улс орнуудын 2022 оны 7 сараас 11 сарын хоорондох үнийн жилийн өсөлтийг ашигласан.

  Зураг 1.Хүнсний үнийн өсөлт, улс орнуудаар

Эх сурвалж: Дэлхийн банк, Хүнсний аюулгүй байдлын тайлан, 2022 он 11 сар 

Харин 11 сарын дэлхийн зах зээлд дахь эрчим хүч, ХАА ба металлын үнэ дараах байдалтай байна.
Дэлхийн банкны мэдээллээр, 11 сард эрчим хүчний үнэ 4.5%-иар буурсан бол эрчим хүчний бус үнэ (+0.7%) өссөн. Нүүрс (–12.2%), байгалийн хийн индекс (–7.4%), газрын тос (–3.3%) зэрэг эрчим хүчний үндсэн бүрэлдэхүүний үнэ буурсан.
Металлын үнэ 11 сард 5 хувиар өсөж, никель (16%), цагаан тугалга (9.6%), хөнгөн цагаан, зэс, хар тугалга (тус бүр 5 орчим хувь) өссөн. Үнэт металлын үнэ 4.4%-иар өссөн.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нийт дүнгээрээ харьцангуй бага буюу 0.4%-иар буурсан. Үүнд, тос, хоолны үнэ 2.1%-иар өссөн ч үр тарианы 3.9%-ийн буурсан нь нийт дүнгээр тэнцвэржсэн. Уух бүрээгдэхүүн 5.2%-иар буурч, түүхий эд 2.1%-иар өссөн. Эцэст нь, бордооны үнэ 5.8 хувиар буурсан.
2022 оны 2 дугаар сараас хойш эрчим хүчний үнэ өссөнтэй зэрэгцэж металлын үнэ буурсан бол ХАА бүтээгдэхүүний үнэ аажсаар саарах хандлагатай байна.

 Зураг 2.Үндсэн бүтээгдэхүүний үнийн индекс

Эх сурвалж: Дэлхийн банк

Хүнсний барааны үнийн хэт өсөлт нь хүнсний аюулгүй байдалд СӨРӨГ нөлөөтэй
Дэлхийн эдийн засгийн хандлага Монгол мөн адил ажиглагдаж байна. 2019 оноос хойш хүнсний барааны бүлгийн үнэ ерөнхий индексээс өндөр хувиар өссөн. 2021 оны III-р улирлаас хойш хүнсний бараа, ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүнүүдийн үнийн жилийн өсөлт 2 оронтой тоонд хүрсэн.
Тухайлбал, 2020 оны эхтэй харьцуулахад Улаанбаатар хотод:
> Yхрийн ястай мах, кг: 8,300 – 13,562 (63 хувь)
> 1-р зэргийн савласан дотоодын гурил, кг: 1,060 – 1,879 (77 хувь)
> Дотоод төмс, кг: 815 – 1,336 (64 хувь)
> Импортын лууван, кг: 1084 – 2851 (163 хувь)
> Импортын Ургамлын тос, 1 л: 3480 – 9150 (163 хувь)

  Зураг 3.Хэрэглээний үнийн индексийн жилийн өсөлт

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Монголчуудын 25.8 ХУВЬ нь хүнсний баталгаагүй байдалд өртсөн
НҮБ-н 2022 оны тайлангаар Монголын нийт иргэдийн 25.8 хувь буюу 800 мянга орчим иргэд хүнсний баталгаагүй байдалд ДУНД ба ХҮНД хэлбэрээр өртсөн .
Үг үзүүлэлт 2015 оноос хойш тогтвортой байна.
Мөн эмэгтэйчүүд хүнсний баталгаагүй байдалд илүү өртдөг байгааг харж болно.

Зураг 4.Хүнсний баталгаагүй байдалд өртсөн байдал

Эх сурвалж: НҮБ, FAO

Хүнсний үний өсөлт нь эдийн засгийн нөхцөл байдал сул Монгол шиг оронд илүү хүчтэй нөлөөлдөг. Улмаар хүнсний бүтгээгдэүхүүний үнийн тогтвортой өсөлт, ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний баталгаагүй байдал нэмэгдэх бодит эрсдэл үүсээд байна.

Бэлтгэсэн. Баасансүрэн