Агуулга
- Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) зөвлөмж ба төсөөлөл
- Азийн Хөгжлийн Банкны (АХБ) төсөөлөл
- Trading Economics судалгааны байгууллагын төсөөлөл
ОУВС-н зөвлөмж, төсөөлөл (2022 он 10 сар)
ОУВС-с энэ оны 10 сард хийсэн судалгаагаар дараах зөвөмжүүдийг хүргүүлсэн байна.
Бодлогын зөвлөмжүүд:
- Валютын ханшийг илүү уян хатан болгох,
- Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар 2023 оны гадаад өрийн том төлбөрийг дахин санхүүжүүлэх,
- Цар тахлын эсрэг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны эцсээр дуусгавар болгох,
- Монголбанкны төсөвтэй адилтгах үйл ажиллагааг нэн даруй зогсоох замаар мөнгөний бодлогыг цаашид хатууруулах,
- 2023 оны төсвийн алдагдлыг нэн яаралтай дорвитой бууруулах,
- Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын төслийн ил тод байдал, хяналтыг сайжруулж, дахин эрэмбэлэх.
“Товчоор дүгнэвэл, Монгол Улс эдийн засгийн бэрхшээлээ хэрхэн давж гарах нь УИХ-аас ирэх саруудад ямар арга хэмжээ авахаас, нэн ялангуяа 2023 оны төсөв ямар байхаас шууд хамаарна.“
Боломж:
- Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт хүчээ авч байна.
- Засгийн газраас гадаад худалдааг хилээр саадгүй нэвтрүүлэх чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч байна.
- Оюутолгой төслийн далд уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст эхэлнэ.
- Дунд хугацаанд зэс, нүүрсний экспорт хэвийн түвшиндээ очих төлөвтэй байна.
- Махны үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр хүнс, эрчим хүний үнэ буурч, Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авах тохиролцоонд хүрсэн.
- БНХАУ-ын тэг Ковид бодлоготой холбоотойгоор хил гаалийн хязгааралалт хийх магадлалтай.
- Дэлхийн санхүүгийн зах дээр эх үүсвэр хомстох, БНХАУ-ын эдийн засаг илүү хурдтай саарах, түүхий эдийн үнэ ханш хэлбэлзэлтэй байх эрсдэлтэй байна.
- ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дагсан санхүүгийн сөрөг нөлөө, корреспондент банкны харилцаа тасалдаж болзошгүй байна.
- Гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч байна.
- Цар тахлын үед хуримтлагдсан хадгаламжаас их хэмжээний зарлага гарсны улмаас банкуудын хөрвөх чадвар муудаж байгаагаас банкууд эрсдэлээс зайлсхийж, зээл олголтооо бууруулж байна.
- Төсөв болон төсөвтэй адилтгах үйл ажиллагааны дэмжлэг, 2023 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг их хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр, ханшийн сулралтын хоцорч илрэх нөлөөлөл үнийн өсөлтийг бий болгохоор байна.
- 2023-24 онуудад төлөгдөх ёстой гадаад өрийн том дүнтэй төлбөрүүдыг дахин анхүүжүүлэхэд эрсдэл үүсгэж болзошгүй байна.
- Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус байна.
- 2024 оны УИХ-ын сонгуулийг угтаж тэлэх бодлогын үзүүлэх сөрөг нөлөө.
Зурагт зарим үзүүлэлтүүдийн ирэх онуудын төсөөллийг харуулав. 2023 онд Монголын эдийн засаг 4 хувиар өсч Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) 16.7 тэрбум ам.долларын үнэлгээтэй болохоор байна. Харин үнийн дундаж түвшин 12.3 хувиар өсөхөөр тооцоолжээ.
Зураг 1.Зарим үзүүлэлтүүдийн таамаглал
АХБ-ы төсөөлөл (2022 он 9 сар)
АХБ-ы 9 сарын тооцооллоор Монгол улс 2022 онд 1.7 хувь, 2023 онд 4.9 хувиар тус тус өсөхөөр байна. Харин үнийн дундаж түвшин 2023 онд 11.6 хувьд хүрэх аж.
Эрсдэл:
- БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад шинээр хязгаарлалт хийх,
- Гадаад худалдаа тасалдах, зайлшгүй чухал импортын барааны нийлүүлэлт буурах, импортын үнэ нэмэгдэх
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах,
- Экспортын түүхий эдийн үнэ буурах,
- Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах,
- Мөнгөний бодлого огцом чангарах,
- Дотоодын санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах
Боломж:
- Цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалт, хатуу арга хэмжээг энэ оны 2 дугаар сараас эхлэн цуцалж эдийн засгийг нээсэн,
- Төсөв, мөнгөний бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлсэн нь дотоод эрэлтийг дэмжсэн
- БНХАУ-тай хиллэдэг шинэ худалдааны гол боомт нэмэгдсэн.
Зураг 2.Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл
Trading Economics таамаглал
Эцэст нь
Зураг 3.Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл