Монголчуудын эрүүл мэндийн зарим үзүүлэлт


Энэхүү нийтлэлээр Монголын эрүүл мэндийн зарим үзүүлэлтүүдийн төлөв байдал, бусад орнуудтай харьцуулсан өөрчлөлт зэргийг танилцуулах болно.

Агуулга

  • Дундаж наслалт
  • Нас баралтын шалтгаан
    • Хорт хавдрын нас баралт
  • Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс

2019 оны байдлаар Монгол улсын дундаж наслалт Дэлхийн дунджаас 2.7 жилээр, Азийн дунджаас 3.7 жилээр бага харин Африкийн дунджаас 6.7 жилээр илүү байна.

Европын дундаж наслалт хамгийн өндөр буюу 78.6 жилд хүрсэн. 

Зураг 1.Дундаж наслалт, тивээр

Эх сурвалж: ourworldindata

Монголчуудын нас баралтын голлох шалтгаан нь ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН болон ХОРТ ХАВДАР байна.

Хорт хавдаар нас барсан хүний тоо тогтвортой өсч байгаа бол зүрх судасны өвчнөөр нас барсан хүний тоо сүүлийн 5 жилд огцом өссөн.

1990-2019 оны нас барсан хүний тоо, хаалтанд өсөлтийн хувийг харуулав.

  • зүрх судасны өвчин: 5,951 -> 9,806 (65%)
  • хорт хавдар: 3,127 -> 5,961 (91%)
  • нийт хүн ам: 2.15 сая -> 3.29 сая (53%)

Зураг 2.Монгол дахь нас баралтын тоо, шалтгаанаар (1990-2019)

Эх сурвалж: ourworldindata, IHME, Global Burden of Disease (2019)

Монгол ХОРТ ХАВДРЫН үхлийн түвшнээр ДЭЛХИЙД тэргүүлж байна.

2019 оны байдлаар 100 мянган хүнд оногдох хорт хавдраар нас барагсдынтоо 283 байгаа нь дэлхийд хамгийн өндөрт оржээ.

Зураг 3.Хорт хавдрын нас баралтын түвшин, улсаар, 2019 он

Эх сурвалж: ourworldindata, IHME, Global Burden of Disease (2019)

Монголд ҮХЭЛ болон ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ болоход нөлөөлдөг голлох эрсдэлт хүчин зүйлс юу вэ?

2019 оны тайлангаар DALYs* буюу ЭРҮҮЛ АМЬДРAЛЫН ХУГАЦААГ бууруулж буй дараах 10 гол эрсдэлт хүчин зүйлсийг онцолжээ.

  1. Өндөр цусны даралт
  2. Хоолны дэглэмийн эрсдэлүүд
  3. Архины хэрэглээ
  4. Тамхины хэрэглээ
  5. Таргалалт
  6. Агаарын бохирдол
  7. Бага нягтралтай Lipoprotein-ийн өсөлт
  8. Хоол тэжээлийн дутагдал
  9. Бөөрний үйл ажиллагааны алдагдал
  10. Цусан дахь сахрын хэмжээний өсөлт

2009 онтой харьцуулахад хоол тэжээлийн дутагдлын эрсдэлийн түвшин буурсан.

Зураглалд 2009 ба 2019 оны хувьд ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХУГАЦААГ бууруулж буй хугацаагаар голлох 10 эрсдэл хүчин зүйлс, өөрчлөлтийг харуулсан. 

Зураг 4.Үхэл болон хөржлийн бэрхшээлтэй болоход нөлөөлдөг голлох эрсдэлт хүчин зүйлс

Эх сурвалж: Murray et al. (2020), The Lancet, 396(10258), 1223-1249

*DALYs гэдэг нь эрт нас баралт болон хөгжлийн бэрхшээлтэй болсны улмаас алдаж буй эрүүл амьдралын хугацааг хэлнэ.

Бэлтгэсэн: Баасансүрэн