Cалбарын тойм, эдийн засгийн төлөв, нөлөөллийн үнэлгээ
Uncategories
Дэлхийн зах зээл дахь газрын тосны үнэ ба Монголын зах зээл дахь бензиний үнэ
Дэлхийн зах зээл дахь газрын тосны үнэ ба Монголын зах зээл дахь бензиний үнэ
Газрын тосны сарын дундаж үнэ 9-р сарын байдлаар 75.36 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсч 2014 оны 11 сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнд Венесуэлийн олборлолтын бууралт, Канад болон Ливи дахь олборлолтын тасалдал, АНУ-с Иранд тавьсан хориг арга хэмжээнээс шалтгаалсан нийлүүлэлтийн бууралт зэрэг нь голлон нөлөөлсөн. 8-р сард ОПЕК болон бусад газрын тос нийлүүлэгч орнуудаас нийлүүлэлтээ нэмэх шийдвэр гаргаснаас үнэ бага зэрэг буурсан ч 10 сар гарснаар үнэ эргэн өссөн.
Харин Стастисикийн үндэсний хорооны мэдээллээр Улаанбаатар хот дахь A-92 бензиний дундаж үнэ 1827 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөн. 10-р сар гарснаар бензиний үнэ 60-80 төгрөгөөр өсөөд байна.

Дотоодын бензиний үнэ нь дэлхийн зах зээл дахь газрын тосны үнийн 6 сарын өмнөх утгаас 13.1 хувийн хамааралтай өөрчлөгддөг байна.
#EguleCapital
*Эгүлэ Капитал нь зах зээл, салбаруудын судалгаа хийдэг байгууллага юм.