Махны үнийн улирлын нөлөө

Хонины ястай махны үнийн улирлын нөлөө

Улирлын нөлөөгөөр хонины махны үнэ 9 сараас 1 сар хүртэл буурах, 2 сараас 8 сар хүртэл өсөх нөлөөтэй. Үнийн түвшин хандлагаас хамгийн ихдээ 11 сард 1027 төгрөгөөр буурдаг бол 5 сард 935 төгрөгөөр өсдөг байна.

9-р сарын дунджаар Улаанбаатар хотод 1 кг хонины ястай махны дундаж үнэ 6412 төгрөгт хүрсэн. 
No automatic alt text available.

Таамаглалын загвараар ирэх 2 сар буюу цагаан сарын үед 1 кг хонины ястай мах дунджаар 6287.6 төгрөгт хүрэхээр байна.

#EguleCapital

*Эгүлэ Капитал нь зах зээл, салбаруудын судалгаа хийдэг байгууллага юм.