Долоо хоногийн тойм: Гадаад зах зээл

*АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээр нааштай байгаатай уялдан Европын хувьцаа, АНУ-н индексүүд өсөлттэй байлаа.
*Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 2-р сараас хойших хамгийн өндөр дүнгээр суларсан.
*Туркийн засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд буураад байсан ханшийн хандлага эерэг түвшинд эргэсэн. Туркийн засгийн газраас дорвитой алхам хийж бодлогын хүүг 6.25 хувиас 24 хувьд хүргэсэн.
*Япон, Өмнөд Солонгос, Хонг Конг-н хувьцаанууд өсөлттэй байв. Юанийн ханш бага түвшинд хэвээр байна. Туркийн бодлогын хүүний өсөлтийн дараа ихэнх хөгжиж буй орнуудын хувьцаа, валютын ханш үргэлжлэн өссөн.
*Газрын тосны үнэ өсөлттэй байлаа. Арилжаанд оролцогчид Флоренс хар салхины нөлөөг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: bloomberg
#EguleCapital