Юу болсон бэ?: АНУ-Хятадын худалдааны дайн

2018/03/23: АНУ ган болон хөнгөн цагааны импортод шинэ тариф тогтоосон. Энэ нь Хятадад хамгийн хүчтэй нөлөөлөхөөр байсан.
2018/04/02: Хятадын зүгээс АНУ бодлогын хариуд 128 төрлийн бүтээгдэхүүнд (жимс, самар, гахайн мах, ган хоолой г.м) тариф тогтоосон.
2018/04/03: АНУ-н удирдлагаас Хятадын 1,333 төрлийн бүтээгдэхүүнд 25 хувь хүртэлх хэмжээний тариф тогтоосон.
2018/04/04: Хятадын зүгээс тариф тогтоох боломжтой АНУ гол экспортын бүтээгдэхүүнийг (шар буурцаг, машин г.м) мэдэгдсэн.
2018/04/05: АНУ-н ерөнхийлөгч Трамп Хятадын хариу арга хэмжээг шүүмжлээд, АНУ худалдааны төлөөлөгчид нэмэлтээр 100 тэрбум ам.доллартай тэнцэх тариф тогтоох хэрэгтэй эсэх судлахыг даалгасан.
2018/06/15:  АНУ-н ерөнхийлөгч Трамп Хятадаас авч буй импортод 50 орчим тэрбум ам.долларын тариф оногдуулж байгаагаа зарласан. Энэхүү шинэ хязгаарлалт нь АНУ-н компаниудын оюуны өмчийг хулгайлж байсны хариу хэмээн тайлбарласан. Нийт татаасны 34 тэрбум ам.доллартай тэнцэх 818 төрөл бүтээгдэхүүн нь голчлон хөдөө аж ахуйн салбартай холбоотой байсан.
2018/06/16: Хятадаас АНУ-н шинэ арга хэмжээтэй мөнгөн дүнгээр дүйцэхүйц хариу арга хэмжээ авахаа зарласан. Хятадын сангийн сайд “Эхний ээлжинд үхрийн мах, тээврийн хэрэгсэл, шар буурцаг зэрэг 545 төрлийн бүтээгдэхүүнд 34 тэрбум ам.доллартай тэнцэх тариф тогтоох ба цаашид 16 тэрбум ам.доллартай тэнцэх тарифыг нүүрс, газрын тосонд оногдуулна” хэмээн мэдэгдсэн.
2018/06/18: АНУ-н ерөнхийлөгч Трамп 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц 10 хувийн тарифыг тогтоох бүтээгдэхүүнийг тодорхойлохыг худалдааны албан тушаалтнууддаа даалгасан. Мөн нэмэлт 200 тэрбум ам.доллартай тэнцэх тариф тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Эдгээр бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахад багадаа 3 сар шаардагдах аж.
2018/07/10: АНУ-н ерөнхийлөгч Трамп 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц 10 хувийн тариф тогтоох бүтээгдэхүүний жагсаалтыг зарласан.
2018/08/01: АНУ-н ерөнхийлөгч Трамп өмнө тогтоосон 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц тарифын хэмжээг 10 хувиас 25 хувьд нэмэгдүүлэх талаар судлахыг даалгасан. Энэ арга хэмжээ нь АНУ-н улсын нэр төрийг хамгаална хэмээн тайлбарлажээ. Уг арга хэмжээний нөлөөгөөр Хятадын юанийн ханш 2017 оны 5 дугаар сараас хойших хамгийн доод түвшин хүрсэн.

Эх сурвалж: Financial times
#EguleCapital