Аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүн


Монгол Улсын нэрлэсэн ДНБ 2017 онд 27.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 16.5% өссөн байна.

Үүнээс баруун бүсэд 1.6 их наяд төгрөгт хүрч, нийт ДНБ-д 5.6%-г эзэлж, өмнөх оноос 7.0 %-р өссөн. ДНБ хангайн бүсэд 3.8 их наяд төгрөгт хүрч, нийт ДНБ-ий 13.7%-г эзэлж, өмнөх оноос 27.3%-р нэмэгджээ. Төвийн бүсийн ДНБ 2.9 их наяд төгрөгт хүрч, нийт ДНБ-д 10.4%-г эзэлж, 2016 оноос 19.1%-р өссөн байна. ДНБ зүүн бүсэд 1.6 их наяд төгрөгт хүрч, нийт ДНБ-д 5.6%-г эзэлж, өмнөх оноос 17.1%-р өссөн байна.



Эх сурвалж: ҮСХ