2025 он гэхэд Австралийн сэргээгдэх эрчим хүчний эзлэх жин 50 хувьд хүрэхээр байна.

Австралийн сэргээгдэх эрчим хүчний салбар 2018-2019 онд шинээр 10 гига-ватт нарны болон салхин эрчим хүчний эх үүсвэр барихаар төлөвлөж байна. Сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт энэ хурдаар өсвөл үүний нийт эх үүсвэрт эзлэх жин 2020 онд 29 хувь, 2025 онд 50 хувьд хүрэх төлөвтэй байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөр, татаас нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болсон.

Эх сурвалж: theconversation.com