Хятадын хөрсний бохирдол ба боломж

Хятадын нийт тариалангийн талбайн 20 орчим хувь нь 20-р зуунд явагдсан аж үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлтийн улмаас нь бохирдсон байна.

Энэ нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа тул Хятадын засгийн газраас хуулийн хүрээнд зохицуулалт хийж, тариалангийн газрыг эрүүлжүүлэх, цэвэрлэх арга хэмжээ авч ажиллаж эхэллээ. 2018.08.31 нд батлагдсан “Soil Pollution Prevention and Control Law” нь хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн анхны хууль болж байгаа аж.
2020 хүртэл хэрэгжих хөрсний бохирдлыг бууруулах хөтөлбөр ойролцоогоор 1.3 их наяд ам.доллар буюу Хятадын ДНБ-ний 10 орчим хувьтай тэнцэх зардал гарахаар байгаа юм. 2011-2015 оны 12 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд энэ чиглэлээр 4.54 тэрбум ам.долларыг зориулж байжээ.
Эх сурвалж: iisd.org