Зарим статистик үзүүлэлт

Хамгийн ядуу өрх Vs Хамгийн чинээлэг өрх

Монголын хамгийн ядуу бүлгийн өрхийн хүнсний зардлын 42.9% мах, махан бүтээгдэхүүн, 26.8% гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.3% сүү, сүүн бүтээгдэхүүний зардал эзэлж байгаа бол хамгийн чинээлэг өрхийн хүнсний зардлын 28.2% мах, махан бүтээгдэхүүн, 16.1% гурил, гурилан бүтээгдэхүүн, 13.0% сүү, сүүн бүтээгдэхүүний зардал эзэлж байна.


Мөн чинээлэг өрхийн зоогийн газар, гадуур хооллосон зардал нийт хүнсний хэрэглээний зардлын 18.0% эзэлж байхад ядуу өрхийн хувьд 2.2% байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны танилцуулга, 2017




ӨРХИЙН ТЭРГҮҮН ба ӨРХИЙН ОРЛОГО

2017 оны байдлаар өрхийн тэргүүн нь ажил эрхэлдэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа нь өрхийн тэргүүн нь ажил эрхэлдэггүй өрхөөс 53.1 хувиар, өрхийн тэргүүн нь ажиллах хүчнээс гадуур байдаг өрхөөс 48.2 хувиар дээгүүр байна.



2017 оны байдлаар өрхийн тэргүүн нь ажил эрхэлдэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогын 62.4 хувь нь цалин хөлсний орлого бүрдүүлж байгаа бол өрхийн тэргүүн нь ажиллах хүчнээс гадуур бол тухайн өрхийн орлогын 67.0 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны танилцуулга, 2017


МАЛ СҮРГИЙН БҮТЭЦ, эзлэх хувиар

2017 оны байдлаар сүргийн бүтцийн 45.5 хувийг хонь, 41.3 хувийг ямаа, 6.6 хувийг үхэр, 5.9 хувийг адуу, 0.7 хувийг тэмээ эзэлж байна. 1950 оноос хойш 68 жилийн хугацаанд тэмээний тоо толгой 94.5 хувиар буурч, ямааны тоо толгой 5.5 дахин нэмэгджээ.





Албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт

Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх буюу 94.1 (43.3%) мянга нь худалдаа, үйлчилгээний ажил эрхэлсэн. 



Энэ мэргэжлээр эмэгтэйчүүдийн ихэнх буюу 58.9 (71.1%) мянга нь ажилласан байхад нийт эрэгтэйчүүдийн ихэнх буюу 48.1 (35.7%) мянга нь суурин төхөөрөмж, машин механизм төхөөрөмжийн операторч, угсрагчаар ажилласан байна.

Эх сурвалж: ҮСХ, Ажиллах хүчний судалгаа, 2018Q2