Бизнес шинжилгээний загвар

Бизнес төлөвлөлт хийхэд буюу стратеги, маркетинг, бизнесийн процесс, орчны зэрэг төлөвлөлт хийхэд
- MOST (mission, objectives, strategies, tactics)
- PESTLE (policitical, economic, sociological, technological, legal, environmental),
- Strategic Lenses (as design as experience, as variety, as discourse),
- SIPOC (suppliers, inputs, process, outputs, customers)
- McKinsey 7S Model (strategy, structure, systems, staff, style, skills – shared values)
- Mendelow's Matrix, Ansoff's Matrix, JSW Model, SPACE analysis, Value stream mapping, SWOT, TOWS, CANVAS зэрэг олон загваруудыг хөгжүүлсэн байдаг.

Энэ удаад компанийн бизнес загварыг нийтэд нь хамарсан CANVAS загварыг тухай товч танилцуулъя. CANVAS загвар нь шинээр бий болох болон одоогийн бизнес загварыг шинжилдэг стратеги, менежментийн модель юм. CANVAS загвар ямар нөөц бололцоог ашиглан, ямар үйл ажиллагааг, ямар түншүүдтэй хэрхэн харилцаад, ямар хэрэглэгчид хэрхэн хүрч ямар ямар зардалтайгаар орлого олж, үнэ цэнэ бүтээхийг нэг нүүрт багтаадаг. Уг загварыг Alexander Osterwalder анх боловсруулж 2008 онд олон нийтэд танилцуулсан.

CANVAS бизнес загвар: 
Key partners
Гол түншүүд хэн бэ?
Гол нийлүүлэгч нар чинь хэн бэ?
Түнш нар чинь ямар үйл ажиллагаа гүйцэтгэдэг вэ?
Түнш нараасаа юу авдаг вэ?

Яагаад түншлэх вэ?
Эрсдэл, тодорхой бус байдлыг бууруулах
Тодорхой нөөцийг олж эзэмших, үйл ажиллагаа явуулах

Key activities
Үнэ цэнэ бий болгохын тулд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?



Value propositions
Хэрэглэгчдэд ямар үнэ санал болгодог вэ?
Хэрэглэгчийн ямар асуудлыг та нар шийдвэрлэдэг вэ?
Хэрэглэгчийн сегмент бүр ямар ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог вэ?
Хэрэглэгчийн ямар хэрэгцээ шаардлагыг та нар хангаж чаддаг вэ?

Шинж чанар
Шинэлэг
Найдвартай гүйцэтгэл
Загвар
Брэнд
Үнэ
Бага зардалтай
Тухтай
Customer relationships
Харилцагчийн сегмент бүртэйгээ ямар төрлийн харилцаа тогтоох, харилцаатай байхыг хүсч байна вэ?

Жишээ нь:
Хувийн тусламж
Тусгайлсан үйлчилгээ
Өөртөө үйлчлэх
Автомат үйлчилгээ
Customer segments
Хэнд зориулж үнэ цэнэ үүсгэж байгаа вэ?
Хэн хамгийн чухал харилцагч нар вэ?


Масс
Онцгой
Сегментчилсэн
Төрөлжсан
Олон талт
Key resources
Үнэ цэнэ үүсгэхийн тулд үндсэн ямар ямар нөөцийг ашиглаж байна вэ?

Төрлүүд
Биет
Оюуны
Хүний
Санхүүгийн
Channels
Ямар сувгаар хэрэглэгчдийнхээ сегментэд хүрж ажилладаг вэ?
Тэдэнд яаж хүрэх вэ?
Аль нь хамгийн сайн бэ?
Аль нь хамгийн өртөг зардал багатай вэ?
Cost structure
Ямар үндсэн зардлууд гарах вэ? Аль үйл ажиллагаа, нөөц хамгийн зардал өндөртэй вэ?

Тогтмол зардал
Хувьсах зардал
Эдийн засгийн өргөжилтийн үр өгөөж
Revenue streams
Юунаас орлого олох вэ? Ямар хэлбэрээр төлөх вэ?
Төрөл
Захиалга
Лиценз
Зар сурталчилгаа
Үнэ
Тоо хэмжээнээс хамаарч
Хэрэглэгчийн сегментээс хамаарч

Жишээ: Эм үйлдвэрлэгч компани