Төсвийн бодлого ба Тэтгэврийн нас нэмэгдүүлэх арга хэмжээ

ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх, үүсээд байгаа төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Улсын төсөвт тодотгох хийх шаардлага үүсээд байгаа.
 Image result for retirement age and budget policy
Тус хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба үүний нэг нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулан эрэгтэй 60 насанд тэтгэвэрт гардаг байсан бол 65 нас болгох, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гардаг байсан бол  60 нас болгон өөрчлөх болсон талаар мэдээлэл хийсэн нь иргэдийн дунд нэлээд бухимдал үүсгээд байгаа билээ.
1. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, үүсээд буй нөхцөл байдал
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тэтгэврийн зардлын зохистой харьцаа алдагдсанаас тэтгэврийн даатгалын сангийн орлого нь зарлагаа бүрэн санхүүжүүлж чадахгүйд хүрч улсын төсвөөс авч байгаа татаас нэмэгдэх хандлагатай байна. Дараах хүснэгтээс харахад сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдсэн байна.
Хүснэгт 1: Нийгмийн даатгалын сангийн орлого,зарлага 
                                                                                          Эх сурвалж: Үндэсний статистик

Тэтгэврийн сангийн ДНБ-нд эзлэх хэмжээ нь 2020-2030 онд 5-7 хувь, 2040-50 онд 8-10 хувьд, цаашид урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл, ойрын 4-5 жилд тэтгэврийн сангийн  дээрх хэмжээний алдагдлыг нөхөх болон төр хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4.0 их наяд төгрөгийн татаас олгох, үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулах шаардлагатай байна. Тэтгэврийн сангийн урт хугацааны төсөөллөөр одоогийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлбэл ойрын 10 жилд тус сангийн алдагдлыг нөхөхөд хамгийн бага хувилбараар тооцоход 7.2 их наяд төгрөг төсвөөс зарцуулах шаардлагатай гэсэн урьдчилсан төсөөлөл гараад байгаа.

Мөн тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, тус сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2007 онд 19.0 хувиас 15.0 хувь болгож огцом бууруулснаас дээрх алдагдал нэмэгдсэн тул үүнийг залруулах шаардлагатай.

      2.Тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг нөхөх шийдэл, төрийн бодлого

Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн дунд хугацааны төсөөллөөс харахад тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг төсвөөс санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал юм.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх: Манай улсын хувьд бусад улстай харьцуулахад дундаж наслалт нэлээд бага, тэтгэвэр тогтоолгосноос хойш амьдрах хугацаа богино байна[i]. Иймд зөвхөн тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг нөхөх зорилгоох тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь учир дутагдалтай юм.


Хүснэгт 2: Дундаж наслалт 2015 он
 
                                                                                         Эх сурвалж: Үндэсний статистикийн газар


Тэтгэвэр тогтоолгох насыг оновчтой болгох эдийн засгийн зарим асуудал сэдэвт судалгаагаар[i] манай улсын хувьд дундаж нас нэгээр нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 0.2674-р; эмэгтэйчүүдийнх 0.3977-р нэмэгдэх зүй тогтол ажиглагджээ. Бусад улс орнуудтай харьцуулахад манайд дундаж наслалт доогуур хэдийн ч тэтгэврийн нас одоогийн мөрдөж буй хуулиар эмэгтэй 55, эрэгтэй 65 байгаа өндөр үзүүлэлт байна.


Хүснэгт 3: Биологийн насанд тулгуурлан тооцсон тэтгэвэр тогтоох нас

                     Эх сурвалж: Х.Бумдэлгэр, (2013) ХАА-н Шинжлэх ухаан сэтгүүл №10 (01):195-199


Image result for retirement age and budget policy





© Эгүлэ Капитал ХХК. 2017 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.  
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу. 
И-мэйл хаяг:research@egulecapital.mn
Утас: 80122200
Веб сайт: www.egulecapital.mn
Фэйсбүүк:  EguleCap 
Твиттер: Egule_capital


 





















[1] “Тэтгэвэр тогтоолгох насыг оновчтой болгох эдийн засгийн зарим асуудал” судалгаа Х.Бумдэлгэр
[1] Х.Бумдэлгэр, (2013) ХАА-н Шинжлэх ухаан сэтгүүл №10 (01):195-199