Ой мод бол байгалын гайхалтай цогц бүрдэл бүхий экосистем. Харин бизнес эрхлэгч, ашиг хонжоо хайгчдын нүдээр бол орлого олох гол нөөц юм.
Сүүлийн үед ой мод нь дэлхийн цаг уурыг тэнцвэржүүлэгч
гол хүчин зүйл болохыг онцлох болсон.
Ой модыг хамгаалахын тулд заавал хөгжилд тээр,
садаа болох шаардлагагүй, харин ч эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурал зэрэг
нийгмийн асуудлуудыг шийдэх гарц болж болно.
Бразилын ой хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж буй алхмууд
нь үр өгөөж өндөртэй, хэрэгжихүйц, хүртээмжтэй өсөлтийг бий болгох
боломжтойг харуулж байна.
Асуудлаас
шийдэл рүү
Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлт,
хөгжилд тулгарч буй томоохон асуудлуудын нэг. Цаг уурын өөрчлөлт ядуу өрх, буурай
орнуудад илүү хүндээр тусдаг. Дэлхийн уур амьсгал дулаарч буй өнөөгийн
нөхцөл байдалд байгалийн гамшиг (цунами, хар салхи г.м) тохиолдох давтамж
нэмэгдэж, эдийн засгийн хор хөнөөл өссөөр байна. Байгалын гамшгаас болж эдийн
засгийн өсөлтийн хандлага удаашрах тохиолдол ч байна (Hsiang & Jina 2014).
Шатамхай түлшнээс эрчим хүч гаргаж авч байгаа нь
нүүрс хүчлийн хийг нэмэгдүүлж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бий болгодог
талаар бүгд л мэддэг. Гэхдээ ой модыг устгах нь хэр зэрэг хор хөнөөлтэй, ойг хамгаалснаар ямар асуудлуудыг шийдэж болох талаар
төдийлөн мэддэггүй.
Ойн бүс сүйрэх эсвэл шатах болгонд мод, түүний
навч, их биед хадгалагдах байсан нүүрстөрөгч агаар мандал цацагддаг аж.
Зөвхөн Хятад, АНУ-н ялгаруулж буй нүүрстөрөгчийн
хийн нийт хэмжээ нь Европын холбооны нийт нүүрстөрөгчийн хэмжээнээс давж байна.
Зураг1| Хор
хохирлыг хянах
Ойн устгалыг бууруулж, гэмтэж сүйдсэн ой модыг сэргээвэл
одоогийн нүүрсхүчлийн хийг 30 гаруй хувиар бууруулж болно
|
Эх сурвалж:Pan and others 2011
|
Цаашид ойн устгалыг зогсоох үйл ажиллагааны цар
хүрээ жил бүр Австрийн газар нутгын хэмжээтэй тэнцэж байж бодитой үр дүнд
хүрэхээр байгааг судлаачид онцолсон. Ой мод нөхөн сэргээгдэх тусам
нүүрстөрийгийг хүчилтөрөгч болгох нь нэмэгдэж бусад байгаль орчинг
бохирдуулагчдаас ялгарч буй нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулна.
Зураг 1-с харахад ойн устгалыг бууруулж, гэмтэж
сүйдсэн ой модыг сэргээвэл одоогийн нүүрсхүчлийн хийг 30 гаруй хувиар бууруулж
болохоор байна.
Далд өгөөж
Ой сүйтгэлийг бууруулах хүчин чармайлт нь цаг
уурыг өөрчлөлтөөс хамгаалах, сайн засаглалыг бий болгоход нөлөөлөөд зогсохгүй хүртээмжтэй
өсөлтийг бий болгох зорилттой нийцэж байна.
Ой модны дотор болон гадна орчин байгаа хүрээлэн
буй орчин, оршин суугчид нь түлшний зориулалтаар эсвэл, эм эмчилгээ, гоёл
чимэглэлийн зэргийн зориулалтаар өөрийн хэрэгцээтэй зүйлсээ түүж цуглуулдаг.
24 оронд хийгдсэн түүвэр судалгаагаар дундаж
хэмжээтэй ой мод нь ойролцоох ой модноос хамааралтай өрхийн орлогын 21 хувийг
бүрдүүлдэг байна (Angelsen ба бусад 2014).
Гэхдээ ойн эдийн засгийн өгөөж нь экосистемд
гаргаж өгч буй бүтээгдэхүүнээс гадна илүү өргөж үр өгөөжтэй. Тодруулбал фермер, тосгоны
хэмжээнд ургацад тоосонцор түгээж хэвийн ургацад тухал нөлөөтэй шавьж, шувуу
зэргийн амьдрах орчин болдог. Нөгөөтэйгүүр ойн мод хавийн оршин суугчыг байгаль
орчны гамшигт үйл явдлаас хамгаалдаг.
Ой модны усны эх ундрага нь цахилгаан станцын даланд
цэвэр усны нөөцийг бий болгодог.
Сүүлийн үеийн судалгаагаар ой мод нь тив нутгуудын
газар тариалангийн бүтээмжийг тогтворжуулах чийгшилд чухал нөлөөтэй аж
(Lawrence & Vandecar 2015).
Ой мод бол эдийн засгийн шийдвэр гаргагчдад
харагддагүй олон төрлийн үр өгөөжтэй. Тухайлбал НҮБ-н тогтвортой хөгжлийн
зорилтууд болох өлсгөлөн, ядуурлын эсрэг, эрүүл мэнд, цэвэр ус, байгальд ээлтэй
эрчим хүч зэрэгт ойр мод чухал хувь нэмэр оруулдаг.
Улс орнуудын статистик судалгаа, нягтлан бодох
бүртгэлийн талаас ой модноос хамаарсан орлого, экосистемийн эдийн засгийн
өгөөжийн үнэлж чаддаггүй нь нийтлэг. Иймэрхүү гажуудалтай тооцооллоос болж ой
мод сүйтгэх, зүй бусаар ашиглах хөшүүрэг нэмэгдэж байгаа. Гэхдээ эдийн
засгийн үнэ цэнээр тооцвол ой мод устах, сүйрэх нь асар их хор хөнөөлтэйг харуулж
байна. Тухайлбал 2015 онд болсон томоохон ойн түймрийг дурдаж болно. Уг ойн
түймрийн улмаар АНУ-н Нью Жерси мужтай тэнцэххэмжээний ой мод шатсан.
Дэлхийн банкны тооцооллоор уг түймрийн хор уршиг нь
ойролцоогоор 16 тэрбум ам.доллар аж. Энэ нь тухайн бүс нутагт далдуу модны
тосны тариалалтаас олох орлогоос 2 дахин өндөр дүн (World Bank 2015).
Ой модын мөнгөн үнэлгээг тооцож үнийг тодорхойлох
нь арга зүйн хувьд сорилтуудтай тулгарах ч бодит өгөөжийг харуулах чухал ач
холбогдолтой.
Боломжит бас
өртөг бага арга зам
Бразилчууд ой модыг сүйтгэлгүйгээр хөдөө аж ахуйн
салбарын хөгжүүлэх боломжтойг харуулсан. 2004 оноос хойших сүүлийн 10 жилийн
хугацаанд Бразил Амазоны ой сүйтгэлийг түвшинг 80 хувиар бууруулж чадсан байна. Ой
сүйтгэлийг нэмэгдүүлэгч гол хүчин зүйл нь шар буурцагны тариалалт болон үхрийн
аж ахуйг дэмжсэнтэй холбоотой. Эдгээр нь ойн бүс нутгийг бууруулах гол хүчин
зүйлс юм (Зураг 2).
Бразилын амжилтын нууц нь мод бэлтгэгчид, хөдөө аж
ахуйн салбарын бизнес эрхлэгчид болон засгийн газрын холбогдох байгууллагуудад
ой модны ашиг тус, эдийн засгийн өсөлт, ядуудлыг бууруулах нөлөөлөл, ашиглалтыг
ойлгуулж чадсан явдал юм.
Зураг2 Ногоон тэнцвэр
Бразил нэгэн зэрэг ой устгалыг бууруулж, ХАА үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадсан
Эх сурвалж: Pan ба бусад 2011
Бразил үүнийг яаж хийсэн бэ? Амазоны бүс нутгийн ой устгалын талаар дотоодын болон гадны байгууллагууд шүүмжлэлтэй хандаж, өөрчлөлт хийх шаардлага тавьж байсан. Харин Бризилчууд ой устгалыг бууруулахын тул засгийн газрын зүгээс ойг хамгаалах хууль эрх зүйг цэгцэлсэн.
Бразил үүнийг яаж хийсэн бэ? Амазоны бүс нутгийн ой устгалын талаар дотоодын болон гадны байгууллагууд шүүмжлэлтэй хандаж, өөрчлөлт хийх шаардлага тавьж байсан. Харин Бризилчууд ой устгалыг бууруулахын тул засгийн газрын зүгээс ойг хамгаалах хууль эрх зүйг цэгцэлсэн.
Ой хамгаалах үйл ажиллагааны үр дүнд тусгай
хамгаалалттай бүс нутгийг бий болгох, хууль мод бэлтгэлийн эсрэг хуулийн
зохицуулалтуудыг хийж, ихээр ой устгах үйл ажиллагааг хязгаарласан.
Хиймэл дагуулд суурилсан технологи устгалыг хянах,үр
ашигтай арга хэмжээ авах хүчирхэг арга техник болсон. Хиймэл дагуулаас ирсэн
мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, улс төрийн хэмжээнд арга хэмжээ авахад
нөлөөлсөн аж.
Ой хамгаалах үйл ажиллагааны улмаасбайгаль
хамгаалагч идэвхтнүүдийн шахалтын улмаас сүүлийн хугацаанд сүйрсэн ойн бүст үйл
ажиллагаа явуулж эхэлж буй шар буурцгийн тариаланчид тариалалтаа зогсоогоод
байна.
Амазоны бүс нутагт шар буурцагны баян фермерүүд,
чинээлэг үхрийн аж ахуй эрхлэгчид л ой устгалаас үр ашиг хүртэж байсан. Харин
орон нутгийн иргэдийн ихэнх нь ой модноос үр ашиг, орлого олж байсан. Ой устгал
нь нутгийн уугуул иргэдэд илүү сөргөөр тусдаг аж.
Үнэндээ бол халуун орны бүс нутгуудад уугуул иргэд
ойг хамгаалахыг зорьдог бол арилжаа худалдаа эрхлэгчид ой модыг утгах ашиг
олохыг зорьж байдаг.
Хэрэв өмчийн эрхийн сайн тодорхойлж өгөөгүй бол
ойн нөөцийг ашиглах гэсэн ашиг сонирхлын зөрчилд орох юм.
Нутгийн уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч,
хуулийн хэрэгжилтийг чангатгах, газар ашиглалтын төлөвлөлт гаргах, ил тод,
хариуцлагатай тогтолцоог бий болгосноор тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг бий
болгох үндэс юм.
Ой хамгаалах энэ үйл ажиллагаа нь зардал багатай. Бразилын
засгийг газар, төрийн байгууллагуудын тооцооллоор энэхүү хэрэгжүүлэлтийн
тооцооллоор 2 тэрбум ам.доллар орчим байна. Энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийн
ялгаруулалтын нийгмийн зардал эсвэл бусад салбарт нүүрстөрөгчийн давхар ислийн
ялгаруулалтыг бууруулахад зарцуулахад зардлаас маш бага юм.
Үнэндээ бол цаг уурын өөрчлөлтийг бууруулж,
Парисын гэрээний үндсэн зорилтод хүрэх хамгийн зардалд хэмнэлттэй арга нь ой
устгалыг бууруулах юм.
Дээрх тооцоололд ой дам нөлөөг оруулаагүй. Ой
модны дам нөлөөнд Бразилын өмнөд хэсгийн газар тариалангийн цэвэр усны гол
хангамж, хуурайшилт ган гачгаас сэргийлэх, усан цахилгаан станцын усны нөөцийг
бэлдэх юм. Бразил нь дэлхийн 2 дахь томоохон усан цахилгаан станцын хүчин
чадалтай орон юм.
Эх сурвалж: imf.com
Эх сурвалж: imf.com