Сингапуртай хил залгах, Малайзын Johor Bahru хотыг тун удалгүй дараагийн Shenzhen болно хэмээн хүлээж байна. Учир нь тус
хотод “Forest city Johor” хэмээх 100 тэрбум ам.долларын өртөгтэй, 3425 акр
газар бүхий шинэ хотхоныг Хятадууд барьж байгаа юм.
Энэхүү “Forest city” нь дөрвөн хиймэл арлаас бүрдэх бөгөөд
700,000 гаруй хүний орон сууцаар хангана. Тус хотхонд оффис, парк, зочид
буудал, худалдааны төвүүд, олон улсын сургуулиуд байрлаж, өвс ургамлаар
чимэглэсэн байх юм. Төсөл бүрэн дуусах хугацааг 30 жил хэмээн харж байгаа аж. Энэ
хоёр дугаар сард барилгын ажлаа эхэлснээр өдгөө 8,000 гаруй байр зараад байгаа
гэж төсөл хэрэгжүүлэгч компани нь мэдээллэжээ. Ийнхүү нэгэн зэрэг 1000 1000 аар
нь бариж буй байдал нь бүх хүнийг айлгаад байгаа аж. Axis-REIT
managers bhd компанийн
захирал Siva Shanker хэлэхдээ “Хот баригдаж дуусмагц хэн энэ бүх байшинг
худалдаж авахыг, цаашлаад хэн тэнд амьдрахыг бурхан л мэдэх байх” гэжээ. CH Williams Talhar & Wong-н мэдээллэж буйгаар өнгөрсөн жилд Johor Bahru хотод дахин худалдаж буй томоохон
байрнуудын үнэ аль хэдийнээ 10 хувиар унасан байна.

Хятадын хотуудын өсөлт саарч байгаатай
холбоотойгоор ийнхүү Хятад компаниуд нь гадаад зах зээл дээр үйл ажиллагаа
явуулах шаардлагатай болсон. Ийнхүү тэд Сингапураас 3 дахин том, Азийн урд
хэсэгт байрлах эдийн засгийн хувьд маш онцгой энэхүү газрыг олсон байгаа юм.
Тус төслөөс иргэд болон салбарынхан айх нь дамжиггүй юм. Учир нь өмнө нь
ийнхүү хотхоноор барьж, эрэлтгүйн улмаас бүтэлгүйтсэн төсөл цөөнгүй. Үүний
хамгийн том, хамгийн ойрын жишээ нь Өвөр Монголын Өөртөө Засах Ороны Ордос хотын
Kangbashi дүүрэг юм. 500 мянган хүнд зориулан барьсан Kangbashi дүүрэг нь ӨМӨЗО-ы чимэг болох учиртай
байсан. Гэтэл баригдаж дууссаны дараагаар зөвхөн 2 хувийн дүүргэлттэй байсан нь
тус хотыг орчин цагийн сүнстэй хот гэж нэрлэхэд хүргэсэн. Ийнхүү хүнгүйдэх
шалтгаан нь эрэлт байхгүй үед их хэмжээний нийлүүлэлт хийсэнтэй холбоотой. Эрэлт
гэдэг нь зөвхөн хурдацтай өсч буй эдийн засаг, хүн ам биш ажээ. Үүнд тухайн
бүсийн ажил олдоц, үйлчилгээний хүртээмж зэрэг хамааралтай байдаг. Засгийн
газраас эрэлтийг бий болгохоор төрийн байгууллагууд, эмнэлэг болон хамгийн
шилдэг сургуулиудыг Kangbashi рүү нүүлгэсэн. Үр дүнд нь 2015 оны эцсээр 100,000
гаруй оршин суугчтай болсон албан бус мэдээлэл байгаа юм.
Хэдий энэ хоёр хотод ижил төстэй олон тал байгаа ч, ялгаатай талууд бас
байгаа. Ижил төстэй шинж чанарын хувьд Хятадын компанийн хийж буй ээлжит огцом
нийлүүлэлт, өндөр өсөлттэй Азийн зах зээл. Харин ялгаатай шинж чанарын хувьд Kangbashi дүүрэг
нь бараг цөлд хийгдсэн бүтээн байгуулалт, “Forest city” нь Сингапуртай хэл залгах эдийн засгийн
өндөр ач холбогдолтой бүс. Маркетингийн идэвхижүүлэлтийн хувьд асар өндөр ялгаа
мөн ажиглагдаад байгаа “Forest city”-ын төслийг үзүүлэхээр онгоцны аялал
зохион байгуулж байгаа юм. 5-р сард ниссэн анхны онгоцны хувьд 180-н суудлаас
150-н хүн ирж, үүнээс тал нь худалдан авалт хийгээд буцсан байна. Гэсэн хэдий ч
төсөл амжилттай хэрэгжиж дараагийн Shenzhen болох уу эсвэл дараагийн Kangbashi болох уу
гэдэг нь тодорхойгүй байсаар байгаа юм. Учир нь Малайзын хөрөнгө оруулалт
буурч, эдийн засгийн өсөлт энэ оны 3-р улиралд буурч жилийн 2 хувь хүрсэн. Өнгөрсөн
жил орон сууцны борлуулалт 11 хувиар буурсан, түүнчлэн Johor
Bahru-д 32 хувь буурсан үзүүлэлттэй
байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg.com, Forbes.com