2017 оны нэг сарын 1нээс Хятадын боомтод ирэх Австралийн эрчим хүчний нүүрс 2 хувийн импортын татвараас чөлөөлөгдөх юм. 2 хувийн татвар нь одоогийн ханшаар тонн тутамд 1.5 ам.доллар болж байна.
2014 оны 10 дугаар сард Хятадын засгийн газраас бүх төрлийн эрчим хүчний нүүрсний импортын татварыг 6 хувь байхаар тогтоосон. Харин 2015 оны 12 дугаар сард Австралийн эрчим хүчний нүүрсний импортын татварыг 4 хувь, 2016 оны 1 сард 2 хувь болгож тус тус бууруулжээ.
Хятад-Австралийн чөлөөт худалдааны гэрээний дагуу 2017 оны 1 дүгээр 1нээс эхлэн Австралийн эрчим хүчний нүүрсний татвар бүрэн чөлөөлөгдөж 0 хувь болох ёстой аж.
Эх сурвалж: sxcoal.com
