Wells Fargo-гийн хуурамч дансны мэдээ 9 сарын 8-нд олон нийтэд цацагдсан бөгөөд энэ нь 3 дугаар улирлын гүйцэтгэлд төдий л хүчтэй нөлөөлж мэдэгдсэнгүй. Гэхдээ 4 дүгээр улирлын үр дүн бидэнд илүү мэдээлэл өгөх нь зайлшгүй. Wells Fargo 9 сарын 8-ны өдөр 2 сая орчим хуурамч данс нээж, харилцагчигч, банкиндаа мэдэгдэлгүйгээр шимтгэл авч байсныхаа төлөө
5,300 ажилчдаа ажлаас нь халснаа мэдэгдсэн юм. Wells Fargo-гийн ажилчид нууцаар зөвшөөрөлгүйгээр данс нээж, өөрсдийн борлуулалтын
төлөвлөгөөг давуулж, бонус хүртэж байжээ. Ажилчид хуурамч PIN код, хуурамч э-мэйл ашиглаж онлайн банкны үйлчилгээ явуулж байсан. Wells Fargo АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй буюу 250 тэрбум ам.долларын үнэлгээтэй банк юм. Хөрөнгө оруулагч Warren Buffett-ын Berkshire Hathaway тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч билээ.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор 3 дугаар улиралд Wells Fargo-гийн салбаруудыг зорин ирэх зочдын тоо, зээлийн
картын хэрэглээ, данс нээлгэх нь буурсныг дараах зургаас харч болно.
Одоогоор банкинд үүсгэн хор уршгийн хэмжээ тодорхой гараагүй байна. Тус банкны дундаж хадгаламжийн хэмжээ хоёр дугаар улирлаас бага зэрэг буюу 0.6% өсч 708 тэрбум ам.доллар болсон. Банкны хэмжээнд хадгаламж 1.3 триллиан ам.доллар байгаа бөгөөд энэ нь өмнөх улирлаас 2% өссөн үзүүлэлт юм.
Wells Fargo, Citigroup, JP Morgan
Chase нарын ашгийн гүйцэтгэл
шинжээчдийн таамгаас өндөр гарсан. Гэхдээ Wells Fargo-гийн хувьцаа сүүлийн 4 өдөр дараалж буураад
байгааг анхаарах хэрэгтэй.
АНУ-ын Харилцагчдын санхүүгийн эрх ашгийг хамгаалах хороо (CFPB)-ноос ногдуулсан 185 сая ам.долларыг торгуульд, 5 сая ам.долларыг
харилцагчдын нөхөн төлбөр өгөх ба энэ нь дөнгөж эхлэл бөгөөд торгууль, нөхөн
төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: bloomberg.com
Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn