Амт оруулсан болон бусад чихэртэй ундаануудын хэрэглээг бууруулах
зорилготой татвар таргалалтын эсрэг арга хэмжээтэй зэрэгцэн улс орнуудын
засгийн газруудаас дэмжлэг авч байна.
Тухайлбал АНУ-ын Филедалфи хот 2017 оны 1 сарын 1-нээс чихэртэй болон чихэр
орлуулагчтай ундаануудын 1 унц (42.5 гр) бүрт 1.5 центийн татвар оногдуулахаар болсон. Филаделфа хотын дарга James
Kennedy “Татварын орлогыг 26%-ийн
ядуурлын түвшинтэй байгаа хотынхоо дэд бүтэц, боловсролын системийг
сайжруулахад зориулна” гэж мэдэгдсэн.
Дараах зурагт хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр хүлээгдэж байгаа элсэн
чихэртэй ундааны татварыг өнөөдрийн байдлаар харууллаа.
Түүнчлэн АНУ-ын Шингэн хүнсний ассоциацын дэд ерөнхийлөгч William Dermody “Шингэн хүнсний компаниуд 2025 он гэхэд улсын хэмжээнд нэг хүнд ногдох ундааны калорын хэмжээг 20%-иар бууруулах зорилго тавьсан” гэж мэдэгдсэн байна.
Энэхүү чихрийн татвар болон орцын өөрчлөлт Pepsi, Coca-Co, Dr.Pepper
зэрэг шингэн хүнсний компаниудын үйл
ажиллагаанд нөлөөлөх болно.
Эх сурвалж: bloomberg.com
Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn