Монгол ирэх 10 жилдээ Оюу Толгойгоос ногдол ашиг авахгүй

Wood Mackenzie таамаглалаар дараах 5 зэсийн уурхай 2025 гэхэд зах зээлийн хамгийн том хувийг эзлэхээр байна.

Үүний нэг бол Оюу Толгой юм. “Оюу толгой” компанийн 66 хувийг Туркойз Хилл Ресурс эзэмшдэг. Харин Рио Тинто нь Туркойз Хилл Ресурс компанийн 50.8 хувийг шууд бусаар эзэмшдэг.

Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакын хэлэхдээ “Уурхайн дэд бүтцийг бий болгоход 5 жил, үйл ажиллагаагаа эхэлтэл 7-9 жил хэрэгтэй байна. Иймд тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлтэл буюу ойрын 10 жилд ямар нэгэн ногдол ашиг тараахааргүй байна.”

Рио Тинто-н тайланд, энэ жилийн эхний хагаст Оюу Толгой 53 сая.ам долларын ашигтай ажиллажээ.