Хятадын гангийн үйлдвэрлэгчдээс төрийн удирдлагууддаа өргөн барьсан хүсэлт болох коксжих нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж үнийг бууруулах хүсэлтийг зөвшөөрөөгүй байна.
Тодруулбал, 9 дүгээр сарын 23нд Бээжинд зохион байгуулагдсан уулзалтаар Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооноос (ҮХШХ) 74 голлох уурхайнуудад эрчим хүчний нүүрснийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн ч гангийн үйлдвэрлэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй.
Хятадын засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд үр ашиггүй нүүрсний олборлолтыг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруулах оролдлогыг хийж байгаа. Үүний улмаас нүүрсний олборлолт буурч, нийлүүлэлт багассанаас гаднаи энэ зун нүүрсний хэрэглээ нь өссөнөөс үнийг өсөлтийг бий болгосон.
Хятадын дотоодын коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлд ашиглагдах гол түүхий эд. 2016 онд нүүрсний илүүдэл нийлүүлэлт дууссанаар Коксжих нүүрсний үнэ бараг 2 дахин өсч тонн тутам нь 900 юаньд хүрсэн.
ҮХШХороо зүгээс нүүрсний зах зээлд хөндлөнгөөс оролцохгүй байх байр суурь баримталж байна. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн таамаглаж байгаагаар коксжих нүүрсний нийлүүлэлтийн хязгаарлаж буй ҮХШХорооны шийдвэр нь гангийн салбар дах илүүдэл, үр ашиггүй үйлдвэрлэлийг бууруулах зорилготой байх магадлалтай юм.
Мөн дээрх уулзалтаар нүүрсний үнэ хэт хэлбэлзэлтэй байгааг дурдаад засгийн газрын зүгээс үнийг тогтворжуулах олон арга хэрэгсэл байгаагаа мэдэгдсэн. ҮХШХорооноос нүүрсний ордуудыг жилд 276-330 өдөр ажиллах эрхийг өгсөн байна.
Зах зээлд оролцогчид үнэ одоо хаашаа өөрчлөгдөх тал дээр хуваагдмал байр суурьтай байна. Хятадын гангийн үйлдвэрлэл ямар ч байсан дотоодын зах зээлээс хэрэгцээгээ хангаж чадахгүй нь тодорхой боллоо. Энэ бол нүүрс экспортлогчид, ялангуяа Монголд томоохон боломж юм.