~Банкны гүйцэтгэх удирдлагууд ба ашиг
сонирхлын зөрчилдөөн~
Банкны дээд шатны удирдлагууд олон нийтэд нээлттэй бус мэдээлэлд үндэслэн хямралт болохыг урьдчилан таамагласан тул банкыг аврах алхам хийлгүй банкинд эзэмших өөрсдийн хувьцаагаа хямралаас өмнө амжиж зарсан байна.
Банкны дээд шатны удирдлагууд олон нийтэд нээлттэй бус мэдээлэлд үндэслэн хямралт болохыг урьдчилан таамагласан тул банкыг аврах алхам хийлгүй банкинд эзэмших өөрсдийн хувьцаагаа хямралаас өмнө амжиж зарсан байна.
Банкны салбарт тохиолдох хямрал нь зардал, хор
уршиг өндөртэй, нөлөө нь удаан арилдаг, цаашид эдийн засгийн уналтыг бий болгох
эрсдэлтэй. Банкны хямралын тохиолдсон хугацааг харвал салбар дах зээл хэт өсч, эрсдэл нэмэгдсэний дараа буюу үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс үүсэх үе байна. 2008 оны санхүүгийн хямралаас энэ жишээг тод харж болно. Эдийн засагт үүссэн хөөс нэмэгдэх тусам банк өөртөө хэт их эрсдэл нэмж авсаар (активт эзлэх зээлийн хэмжээ өссөн) байсан нь олон улс орнуудад ажиглагдсан. Манай орон ч мөн адил 2007 онд нийт зээлийн өрийн үлдэгдэл жилийн 65 хувь хүртэлх өсөлтийг үзүүлж байсан.
Зураг1.Санхүүгийн хямрал,2007-2010, U.S. Department of the Treasury

Сүүлийн хугацаанд хийгдсэн эмпирик судалгаануудаар банкны салбарын хямрал хүлээгдээгүй буюу гэнэтийн тохиолдлоор бий болоогүйг харуулах болсон. Уг судалгаануудын тавьсан гол асуулт
бол яагаад банкууд ийм өндөр эрсдэлийг өөртөө авсан бэ?
- Эхний тайлбар нь тухайн үед ихэнх оролцогчдын ирээдүйд эдийн засаг өндөр өсөлттэй байх эерэг хүлээлт юм. Иймэрхүү, зан төлөвийн нөлөөллөөс шалтгаалж банкууд эрсдэлээс сэргийлэх буюу муу багцуудаа зарах зэрэг үйл хөдлөл огт хийгээгүй байна. Санхүү, эдийн засагт үүссэн хөөс хагарахад томоохон санхүүгийн байгууллагуудад хүчтэй туссан.
- Өөр нэг өнцгөөс харсан тайлбараар бол төрийн зүгээс дотоод болон гадаад баталгаа, батлан даалт, хадгаламжийн даатгал, төв банкны хөрвөх чадварын дэмжлэг, санхүүгийн дэмжлэг зэрэг нь банк өндөр эрсдэл үүрэх хөшүүрэг болсон. Заримдаа ёс суртахууны гажуудал буюу оролцогчийн гажуудалтай шийдвэр нөлөөлсөн байх магадлалтай. Энэхүү ёс суртахууны гажуудал нь банкны удирдлагууд нь хувьцаа эзэмшигчид ба банкинд зээлдүүлэгчдийн өмнө хүлээсэн хариуцлага, хяналтаас зайлсхийх сэдлийг бий болгосон.
Дээрх тайлбаруудыг дэлгэрүүлж нарийн судлах нь
зүйтэй.
Энэхүү мэдээнд онцолж буй судалгааны ажилд[1] (Ozlem Akin, Jose Marin
and José Luis Peydró, 2016) АНУ-н салбаруудын хүрээнд баримтуудад үндэслэн судалсан. Тодруулбал,
банкны дотоод ажилчид, удирдлагууд хямралаас өмнө банкны өөрийн хувьцаагаа зарж
байсныг олжээ. Хувьцаагаа зарсны улмаас эдгээр банкууд хямралын үед илүү хохирол хүлээсэн байна.
Уг судалгааны ажлын үр дүнд банкны дээд
удирдлагууд хямралаас өмнө банкны өөрийн хувьцаагаа зарж байгаа нь ашиг буурах
гэж байгаа хүлээлттэй байгааг илтгэж байсан. Сонирхолтой нь дээд удирдлагуудаас
өөр хараат бус гишүүд, бусад ажилчдын хувьцаагаа зарж байгаа нь хямралын үеийн
ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөө төдийлөн ач холбогдолгүй буюу бага байжээ.
Дотоод ажилчдын эрх мэдлийн түвшин өндөр,
ашиглаж боломжтой дотоод мэдээллийн түвшин их буюу эхний 5 түвшний дээд
удирдлагуудын үнэлгээ хүчтэй нөлөөтэй байсан.
Тэд нарын хямралаас өмнө зарсан нэг стандарт хазайлт бүхий хувьцааны дүн тутамд хямралын үеийн хувьцааны үнийн 13.33 хувийн бууралттай тэнцэж байсан. Уг эхний 5 түвшний дээд удирдлагуудын хямралаас өмнөх эзэмшиж байсан хувьцааны дүн өндөр байх тусам сөрөг нөлөө хүчтэй байсан. Өөрөөр хэлбэл, удирдлагууд банк хэт их эрсдэл үүрч байгааг ойлгосон ба ирээдүйн талаар хэт өөдрөг байгаагүй тул хямралаас өмнө хувьцаануудаа зарж өөрсдийгөө аварсан гэж хэлж болно.
Энэ үр дүн нь зөвхөн банк санхүүгийн
байгууллагын дотоод удирдлагуудын асуудал төдий бус харин санхүүгийн хямрал,
төрийн бодлогыг ойлгоход дөхөм болох юм. Уг ашиг сонирхлын зөрчилдөөн нь банкны
салбарт хэр зэрэг өндөр эрсдэл үүрч байгаатай уялдаж байна.
Сүүлийн үеийн олон улсын стандарт, зөвлөмж (Basel III
зэрэг) ба
төрийн заавар, журамд ашиг сонирхлын зөрчилдөөний заалтуудыг оруулж эхэлсэн.
Энэ нь банкыг хэт их эрсдэл үүрэхээс хязгаарлах ач холбогдолтой.
Ямартай ч дээрх судалгааны зөвлөмжийн дагуу
банкны дотоод гүйцэтгэх удирдлагуудыг ашиг сонирхлын зөрчилдөөнөөс сэргийлэхийн
тулд хувьцаагаа зарахыг хориглох нь ирээдүйд болзошгүй эрсдэл, хямралаас
сэргийлж болох талтай. Гэхдээ уг хязгаарлалтыг зохицуулагч байгууллагаас тавих
эсэхээс үл хамаарал цаашдын нарийн судалгаа шинжилгээг сайн хийх нь зүйтэй юм.
Эх сурвалж: Akin, O,
Marin, J and Peydró, J-L. 2016. “Anticipating the Financial Crisis:
Evidence from Insider Trading in Banks”. London, Centre for Economic Policy Research DP 11302.
[1]http://cepr.org/sites/default/files/news/CEPR_FreeDP_290516.pdf
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.