Дэлхийн
эдийн засгийн форумаас гаргасан шинэ судалгаанаас ямар үндэстний хэл нь соёл,
эдийн засаг, шашин шүтлэгийн нөлөөгөөр дэлхийд тэргүүлэгч вэ гэдгийг хялбараар
харуулна. Энэхүү тоон өгөгдөл бүхий газрын зураг нь аль үндэстний хэл соёл
дэлхий дахиныг хамарч байгааг харуулахаас гадна үүнд хүн төрөлхтөний шилжилт хөдөлгөөн,
колончлол болон шашин шүтлэг хэрхэн нөлөөлснийг тайлбарлажээ. Ромын эзэнт гүрэн
хүчирхэгчиж байх үед Латин хэл Европ, Газар дундын тэнгисийн бүс нутагт нийтлэг
тархаж хэрэглэгддэг болсон. Гэхдээ одоо үед Латин хэл өргөн хэрэглэгддэг хэл
биш болсон хэдий ч өмнөх үеийн нөлөөгөөр ихэнх оронд ярианы хэл болон үлдсэн
байна.
Английн
эзэнт гүрэн хүчирхэг байсаны нөлөөгөөр өнөө үед Англи хэл дэлхий даяар тархаж
дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг хэл болжээ.
Одоогоор нийтдээ 335 сая
хүний эх хэл нь Англи бөгөөд үүнээс 225 сая хүн нь АНУ-д байдаг байна. Англи
хэлээр ярьдаг 110 орон байдаг нь бусад ямар ч хэлнээс илүү үзүүлэлт юм. Латин
Америкт Испани улс олон газар бүс нутгуудыг колончилж байсан нь өөрсдийн хэлээ
түгээхэд том түлхэц болжээ. Одоогоор дэлхийд төрөлх Испани хэлтэй 35 орон
байдаг бөгөөд 399 хүн тус хэлээр ярьдаг байна.
Араб хэл нь дэлхий даяар
ихээхэн тархсан хэлний жагсаалтанд дээгүүрт ордог. Тус хэл нь 60 оронд
хэрэглэгддэг бөгөөд 242 сая тус хэлээр ярьдаг. Манай эриний өмнөх 7-р зуунд
Муслимийн арми дэлхийд ноёрхолоо тогтоож байсан нь шашин шүтлэг болон улстөрийн
нөлөөгөө тэлэхэд гол нөлөөг үзүүлжээ.
Гэхдээ эдгээрээс гадна
хамгийн өргөн хэрэглэгддэг хэл аль нь вэ? Хятад хэл нь дэлхийн хамгийн олон хүн
ярьдаг хэл юм.
Дэлхийд нийт 1.1 тэрбум
хүн Хятад хэлээр ярьдаг бөгөөд тэдний дийлэнх нь Хятад улсад амьдардаг хэдий ч
Хятадаар яригчдын тоо Ази тивд хурдацтай өссөөр байгаа юм.
Нийт оюутан сурагчдын
дунд явуулсан судалгаагаар 1.5 тэрбум хүн Англи хэлийг сурч байгаа бол 1.6
тэрбум хүн Франц, Хятад, Испани хэлийг яг одоо сурч байгаа ажээ.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.