Энэхүү мэдээллээр Алт, мөнгөний
үнийг голчлон судалдаг Hubert Moolman-ний сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Тэрээр 2001 оноос хойш үргэлжилж буй алтны үнийн өсөлт болон 1970 оны үеийн
үнийн өсөлтийг харьцуулж, техник шинжилгээний Эллиотын давлагааны зарчимд
үндэслэн дүгнэлт хийсэн.
[Зураг1:
Алтны сарын ханш, 1972-2016]
1970-аад онд алтны ханшны хүчтэй
өсөлт ажиглагдсан. Тухайн үед тодорхойлсон Эллиотын давлагааны эхний
хэсэгт 1 унци алтны ханш 35 ам.доллараас 195 ам.долларт өсч 458
хувийн өсөлтийг үзүүлсэн. Харин одоогийн үнийн
өсөлтийн давлагаанд 252 ам.доллараас 1920 ам.доллар болж өссөн
нь 661 хувийн өсөлт юм. Шууд харьцуулаад харахад одоогийн үнийн өсөлт
70-аад онынхоос өндөр мэт харагдаж болно. Гэвч 458 хувийн
өсөлтийг үзүүлэхийн тулд 5 жил (1970-1975) шаардагдсан
бол одоо 661 хувийг өсөлтийг үзүүлэхийн тулд 10 жил 5 сар шаардагдсан
байна. Хэрэв 70 оны өсөлтийг одоогийнх руу тэнцүү жингээр шилжүүлбэл
1000 гаруй хувийн өсөлт үзүүлэхээр байжээ.
1970-аад он
|
Одоо
|
|
Өсөлтийн хувь (1-2)
|
35–195$,+458%
|
252–1920$, +661%
|
Өсөлтийн хугацаа (1-2)
|
5 жил (1970-1975)
|
10 жил 5 сар
|
Бууралтын хувь (2-3)
|
195.5–102.2$, -47.7%
|
1920–1041$, -45.8%
|
Бууралтын хугацаа (2-3)
|
1 жил 9 сар
|
4 жил 3 сар
|
Бууралт/Өсөлт
|
35% (1 жил 9 сар/5 жил)
|
40.8% (4 жил 3 сар/10
жил 5 сар)
|
1970-аад он
|
Одоо
|
|
Өсөлт (1-2)
|
Dow jones index▼
|
Dow jones index▲ (бага зэрэг)
|
Өсөлт (1-2)
|
Цэвэр хүү ▼ (бага зэрэг)
|
Цэвэр хүү ▼
|
Алтны ханшийн өсөлстийн эхний даваллгаанд (1970-аад он) Dow jones index
буурах хандлагатай байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нөхцөл
байдал алтны үнийг өсгөхөд эерэг нөлөө үзүүлсэн.
[Зураг2: Dow jones
index болон алтны үнэ,
1970-аад он]
Алтны үнийн эхний давлагаа буюу
өсөлтийн үед индексийн хандлага ерөнхийдөө эерэг (2001-хойш) байсан
ч өөрчлөлт нь бага байна. Энэ нь алтны нөхцөл байдалд сөрөг
нөлөөлөлтэй.
[Зураг3:
Индекс болон алтны үнийн хамаарал, 2001-*]
[Зураг4:10
жилийн хугацаатай засгийн газрын үнэт цаасны хүүний динамик]
Хүүний түвшин бүх цаг үеийн хамгийн
бага түвшинд, Dow jones
index хамгийн өндөр түвшинд байгаа нь алтны ханшийг урт хугацаанд өсгөх таатай
нөхцөл байдал үүсгэсэн.
[Зураг5:Урт
хугацааны алтын үнэ]
Эндээс
70-аад оны үед тэмдэглэн Эллиотын давлагааны 1-4 дүгээр үе шатыг одоогийнхтой
харьцуулбал, бид 3-аас 4 хүртэлх үе шатанд байгаа ба 4-р цэгт хүрэхэд үнэ 2011
ам.доллараас хол давахаар байна.
Эх сурвалж:
hubertmoolman.wordpress.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.