Хятадын 17 мужийн нүүрсний компаниуд нүүрс олборлолтын жилийн хүчин чадлаа
72.27 сая тн-оор бууруулаад байна. Энэ жил Хятад улс Үндэсний хөгжил, шинэтгэлийн
хорооных нь төлөвлөсний дагуу нүүрс олборлох жилийн хүчин чадлаа 250 сая тн-оор
бууруулах төлөвлөгөө тавьсан юм.
Хятадын Hyunan муж болон
зүүн Jiangsu мужуудын дээрхи
төлөвлөгөөний гүйцэтгэл эхний 6 сарын байдлаар 82.9%, 78.2%-ийн гүйцэтгэлтэй
байгаа бол хойд Shanxi, баруун
хойд Xinjiang тавин хувийн
гүйцэтгэлтэй бусад нь илүүдэл хүчин чадлаа бууруулж чадаагүй байна. Хятадын засгийн
газрын зүгээс 11 сар дуусахад дээрхи төлөвлөгөөг бүрэн гүйцэд биелүүлэх шаардлага
тавьсан.
Үнийн бууралтаас хамаарч Хятадын нүүрсний үйлдвэрлэл өмнөх жилийн түвшнээс
буурсан бөгөөд 2016 оны эхний хагас жил 1.63 тэрбум тн нүүрс үйлдвэрлэсэн нь
өмнөх жилийн дүнгээс 9.7%-иар буурсан үзүүлэлт юм.
Нүүрс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулж байгаа нь нүүрсний үнэ сүүлийн саруудад өсөхөд нөлөөлж байна. Тодруулбал Qinhuangdao боомт
дээр худалдаалж байгаа 5,500 Kcal/Kg
дотоодын нүүрс 2016 оны 7 сарын
26-ны байдлаар 439 юань/тн (НӨАТ
орсон дүн) байгаа нь жилийн
эхэн дэх үнээс 20.1%-ийн өсөлттэй дүн юм.
Эх сурвалж: www.sxcoal.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.