Ази-Европын Бизнесийн 15 дугаар
уулзалтад Эгүлэ капиталиас оролцон салбар хуралдаан тус бүрээр үндсэн
илтгэгчдийн санаа, хуралдааны ерөнхий агуулгыг орчуулан хүргэж байна.
Салбар хуралдаан 4 : Хөрөнгө оруулалт ба
ногоон хөгжил
Хөрөнгө оруулалтыг
дэмжих, хөнгөвчлөх, компанийн засаглал, санхүү, нээлттэй засаглал,
гадаадын шууд хөрөнгө оруулалт, хариуцлагатай бизнес эрхлэлт болон ногоон хөгжил
дэх хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон аж үйлдвэрлэл, ногоон технологид хөрөнгө
оруулах, хөрөнгө оруулалтыг татах, сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцав.
Хурал даргалагч: Рамакришна НҮБ-ын эдийн
засаг,
Илтгэгч/панелист:
Люсе Холсчер- Европын сэргээн босголт
хөгжлийн банкны дэд нийгмийн хорооны Хойд болон Зүүн Ази хариуцсан захирал
ерөнхийлөгч
С.Оюун- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан
Шигеки Мива-Софт Банк эрчим
хүчний корпорацийн дэд ерөнхийлөгч
Вигел Нае- Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол
болон БНХАУ хариуцсан захирал
Жозеф Коллар- Олон Улсын хөрөнгө оруулалтын банкны
захирал
Д.Ганхуяг- Клин Энержи Азиа
ХХК-ний гүйцэтгэх захирал
Хурлын гол агуулга:
Дэлхийн төвшинд яригдаж буй чухал
асуудал. Өнгөрсөн жилүүдэд бизнес нь байгалийн нөөцийг хямд зардлаар ашиглахад
чиглэж байгаль орчны асуудал орхигдсон загвараар явж ирлээ. Хоёр дахь мянган
эхэлсэн цагаас байгаль орчны асуудал яригдаж эхлээд байгаа. Ирээдүйд
дундаж төвшний амьдралтай хүний тоо 2 тэрбумаар өсєж, нийт хүн
амын 1/3 хувь нь дундаж төвшний амьдралтай болж хэрэглээ өсөж энэ
хэмжээгээр байгальд ачаалал нэмэхээр байна. Иймээс байгаль орчны доройтлын
асуудалтай хамтран тэмцэх хэрэгтэй байна.
Яагаад байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал
чухал вэ:
Байгаль орчны доройтлын асуудал нь эргээд бизнесийн үйл ажиллагаа тогтвортой
үргэлжлэхэд нэлээдгүй эрсдэлүүдийг бий болгож байна. Хуучин биет бус буюу
үндсэн хөрөнгөнд гол анхаарал хандуулдаг байсан бол сүүлийн үед биет бус
хөрөнгө, брэнд, имедж зэрэгт анхаарал хандуулж, үүний ач
холбогдол үнэ цэнэ өсөж байгаа нь хүрээлэн буй орчин хэрхэн
өөрчлөгдөж байгаагийн бас нэг илэрхийлэл болов уу.
Ногоон хөгжил гэдэг нь хоосон
үзэл баримтлал, бизнесийн эсрэг ойлголт гэж яригдахаа нэгэнт
больсон. Энэ нь бизнесийн эрх ашигт нийцсэн, зэрэг явагдах, харилцан
хамааралтай авч явах ойлголт юм. Иймээс ч өнгөрөгч 2015 онд НҮБ-ын гишүүн
орнууд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан. Мөн Парист болсон COP-21 уулзалтаар ирээдүйд үр өгөөжөө өгөх чухал
шийдвэрүүдийг гаргасан билээ. Улс орны бодлого тодорхойлогчид дээрх үзэлд
баримтлалд нийцсэн шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь чухал юм.
Монгол орны хувьд байгаль орчны асуудал нь
эмзэг гэх эхний 10 улсын тоонд багтаж, байгаль орны дулаарал нь дэлхийн
дундажтай харьцуулахад 2,5 дахин их байна. Бэлчээрийн мал аж, ахуйтай,
байгальтайгаа харьцаж ажилладаг улсын хувьд энэ нь ямар чухал болох нь харагдаж
байна.
Байгаль орчин, ногоон хөгжилд чиглэсэн
төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх Европын сэргээн босголт хөгжлийн банк
нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний зөв зохистой хэрэглээ, байгаль орчинд
ээлтэй төслүүдийг дэмжих замаар ногоон эдийн засагт шилжих, тогтвортой хөгжлийн
замаар хөгжихөд тусалж байгаа. Ийм төслийг санхүүжүүлэх нь зөвхөн
байгаль орчинд ээлтэй төдийгүй санхүүгийн хувьд ч ашигтай болох нь харагдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар ЕСБХБ-ас 18 тэрбум ам.долларыг байгаль орчин,
ногоон хөгжлийн үйл ажиллагаанд зарцуулаад байна. Монгол улсын хувьд салхин
эрчим хүчний нөөц бололцоотой юм.Энэхүү нөөц бололцоог бүрэн ашиглахын тулд
засгийн газраас зөв бодлого баримталж санхүүжүүлэгч байгууллагууд,
ЕСБХБ-тай хамтарч ажиллах нь чухал юм.
Ногоон хөгжлийн асуудалд Ази-Европ нь хамтдаа
хэрхэн ажиллах, манай улс энэ замналаар їсрэнгїй хөгжихөд юунд
анхаарах хэрэгтэй вэ. Їсрэнгїй хөгжлийн чухал зүйл нь санхүүжилтийн эх
үүсвэрийн асуудал учир хурдацтай хөгжихөөс илүүтэй аядуу зөөлөн хөгжил гэж
харахаар байна.
Эдийн засаг нь ногоон байсныхаа төлөө арай
илүү авдаг үнийн тогтолцоог зөв тогтоож, хөрсөн дээр буулгаж өгөхөд
улс төрийн бодлогын дэмжлэг, энэ чиглэлээр хүлээх тодорхой хариуцлага чухал.
Ногоон хөгжлийн замаар явахад төр хувийн
хэвшлийн түншлэлд талуудын үүрэг роль чухал юм. Ази тив нэгэнт ногоон хөгжлийн
талаар анхаарч байгаа тул Европын туршлагыг судлах, энэ чиглэлийн томоохон
төсөлд хөрөнгө оруулагч талуудын туслалцаа авах.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn