Салбар хуралдаан 3 : Жижиг, дунд бизнес олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэх #ASEM11

Ази-Европын Бизнесийн 15 дугаар уулзалтад Эгүлэ капиталиас оролцон салбар хуралдаан тус бүрээр үндсэн илтгэгчдийн санаа, хуралдааны ерөнхий агуулгыг орчуулан хүргэж байна.


Салбар хуралдаан 3 : Жижиг, дунд бизнес олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэх

·         Эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн  сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын сэлбэг, хэрэгслийн худалдаа, түгээлтийн сүлжээ, ажиллах хүчний шилжилт, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцаа, жижиг дунд үйлдвэр дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж ба бэрхшээлийн талаар ярилцав.
Хурал даргалагч Антонио Сомма Евро-Азийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал
Илтгэгч/панелист:
- Проф Ч.Хашчулуун-МУИС-ын ТУЗ-ийн гишүүн, эдийн засагч
- Жүүн Хо Ли-Солонгосын жижиг бизнесийн  судалгааны төвийн судалгаа хариуцсан захирал
- Марко Су Шиаобао-Хаувэй ХХК-ийн Төв Ази, Кавказийн бүсийн дэд ерөнхийлөгч
- Стефен Креппел- Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал
- Луйза Сантос- Бизнес Европын захирал

Хурлын гол агуулга:
Манай улсын уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээний тухайд Оюу толгой төсөлд 500 гаруй ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж ажилладаг байна. Дараагийн үе шатанд 900 гаруй ханган нийлүүлэгчид хамтарч ажиллах тооцоо байна. Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээнд оролцож байна.

Олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх, Засгийн газар болон томоохон үйлдвэрлэгчийн дэмжлэг, хүлээх үүрэг: Тухайн улсын засгийн газар нь ЖДҮ-ээ энэ сүлжээнд оруулахын тулд ил тод ажиллах хэрэгтэй.

Засгийн газраас ямар чиглэлийн үйлдвэрлэгчийг энэ сүлжээнд нэгтгэх стратегийг боловсруулах хэрэгтэй. Өөр зах зээлд нэвтрэн ороход зах зээл, бүс хооронд өөр өөр тоглоомын дүрэм, шаардлагуудыг ханган биелүүлэх хэрэгтэй болдог.Тиймээс гармонизаци/ нийлүүлэлтийн асуудал, зохицуулалтын орчин бий болгох нь чухал юм. Засгийн газрын зүгээс дэмжлэг болохуйц чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг байгуулахад анхаарах нь чухал.
Хөгжих буй орнууд нь бусад хөгжилтэй орнуудын загварыг шууд хуулбарлах бус өөрийн хөрсөнд буухаар загварыг боловсруулах.
Энэхүү үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэн ороход  ЖДҮ-д нь өөрсдөө юу хийх, ямар ашиг тустай, хэрхэн яаж бэлтгэгдэх ёстой вэ?  үүний тулд тухайн ЖДҮ нь өөрсдийн хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох, анализ хийдэг байх явдал чухал юм. Томоохон болон ЖДҮ-д хоорондоо уялдаатай ажиллах. Аж үйлдвэрүүдийн хөгжлийн асуудалд том компаниудын үүрэг чухал бөгөөд компани хоорондын сургалтын хөтөлбөрүүд, үйл ажиллагааны хамааралтай практик асуудлаар харилцан дэмжлэгтэйгээр ажиллах нь үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэн ороход чухал юм. Alibaba, EBay, Amazon гэх томоохон компаниуд нь ЖДҮ-ийг татан оролцуулах. Эцэст нь АСЕМ-ийн нэмүү өртгийн сүлжээ гэсэн платформыг үүсгэж болох юм.

ЖДҮ-д технологийн дэвшлийг хэрэглэх, энэ салбарт тулгарч буй гол саад нь мэдээлэл технологи, нөөц болон санхүү юм.

Жижиг дунд бизнесийн үүрэг роль эдийн засагт асар их өндөр билээ. Гэхдээ энэ нь цэцэглэн хөгжихөд тухайн улс орны нөхцөл байдалд нийцсэн, тусгайлан боловсорсон зөв зүйтэй орчин чухал. Үүний хажуугаар зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативын нийцүүлэлтийн асуудал чухал юм. Бизнест дөхөмтэй орчин, тарифын болон тарифын бус саад тээгийг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Мөн үүний хажуугаар аж  үйлдвэрийн актив хөрөнгийн асуудалд зөвхөн анхаарах биш биет бус хөрөнгө худалдааны нууцлал, оюуны өмчийн асуудал ч чухал болж байна.

Монголын жишээн дээр Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн технологийг  нэвтрүүлэснээр өндөр чанартай биологийн бүтээгдэхүүнийг гарган авч болно. Мөн малчидад гар утсаар дамжуулах наад захын санхүүгийн хэрэглээний зээл олгож болно.Зах зээлийн боломж, мэдээлэлийг ашиглахыг хүсвэл үйлдвэрлэгч нар хамтарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маркетингийн бүлэг бий болгох, улсынхаа хэмжээнд компанит ажил явуулах. Уламжлалт зах зээлээс хэрхэн дэлхийд гарах чиглэлд хамтарч ажиллах хэрэгтэй. Европын зах зээл гарахад хүнсний бүтээгдэхүүний хувьд гарал үүсэл, тухайн бүтээгдэхүүнийг органик гэдгийг нотлох зүйл хэрэгтэй байдаг. Тиймээс брэндийн асуудалд анхаарах, тухайлбал бүтээгдэхүүний ялгарах онцлог давуу талаар дамжуулан брэндийг бий болгох нь зайлшгүй юм.

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn