Салбар хуралдаан 2 : Ази-Европын уялдаа холбоо #ASEM11

Ази-Европын Бизнесийн 15 дугаар уулзалтад Эгүлэ капиталиас оролцон салбар хуралдаан тус бүрээр үндсэн илтгэгчдийн санаа, хуралдааны ерөнхий агуулгыг орчуулан хүргэж байна.

Салбар хуралдаан 2 : Ази-Европын уялдаа холбоо

·         Дэд бүтцийн холбоо, хувь хүний шилжилт хөдөлгөөн, худалдааны урамшуулал, мэдээлэл солилцох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг  хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг ярилцав.

Хурал даргалагч Д.Цогтбаатар-Монгол Улсын Их Хурлын гишүүн
Илтгэгч/панелист:
- Хидетоши Нишимура-АСЕАН-ны эдийн засгийн судалгааны төвийн ерөнхийлөгч
- Ё.Манлайбаяр-ГХЯ-ны газрын дарга
- Роберт Гийлд-АХБ-ыг Зүүн Азийн тээврийн хэлтсийн дарга
- Морозов-Төмөр зам ХНК-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх
- Кевин де Вэйн Галлагхер –НҮБ-ын  Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын орлогч төлөөлөгч
- Б.Бямбасайхан-Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал

Хурлын гол агуулга:
Хэлхээ холбооны асуудал нь глобал эдийн засаг, улс орны болон бүсийн цаашлаад дэлхийн сайн сайханд яагаад чухал гэдгийг онцлон ярилцсан.
Улс орнуудын эдийн засаг, соёлын хувьд ялгаатай байдал нь уялдаа холбоо чухал болохыг анхааруулдаг. Уялдаа холбоо нь хүн төвтэй, хүндээ чиглэсэн байж цаашид илүү үр дүнтэй байдаг.

Биет уялдаа холбооны нэг чухал зүйл нь Эрчим сүлжээний уялдаа, худалдаа юм. Монголд байгаа сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бусад улс ялангуяа Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх зэрэг хөгжсөн улсуудын эрэлт хэрэгцээг хангахад зориулах боломжтой төсөл дээр ажиллаж байгаа талаар Хидетоши Нишимура танилцуулсан. Энэхүү төслийг технологийн хөгжил, төрөөс дэмжих бодлого дээр түшиглэн хийх боломжтой ба төслийг хэрэгжүүлснээр 30 жилийн туршид 500 тэрбум ам.долларын зардлыг хэмнэж, 4 тэрбум/тонн орчим нүүрсхүчлийн хийг бууруулах юм байна.

Эдийн засгийн коридорыг байгуулах санаачлагыг 2014 онд гаргасан. Манай улсын худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байсан бол 2020 гэхэд 200 тэрбум ам.доллар хүртэл өргөжих боломжтой. Монгол улс далайд гарцгүй сул талаа давуу тал болгон ашиглах хөрш хоёр гүрний хооронд уялдаа холбоог бий болгох санаачлагыг гаргасан.

Орсын холбооны улсын тэргүүлдэг Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Хятад улс тэргүүлдэг Торгоны зам, Монгол улсын Талын зам  гэсэн  гурван санаачлагыг нэгтгэж эдийн засгийн корридорыг байгуулах юм. Дээрх санаачлагын хүрээнд тээвэрлэлтийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбар, улс орны хил дамнасан хөгжил цаашлаад тээврийн бус, хүрээлэн буй орчин, боловсролын салбарт хамтран ажиллах юм.

Хэлхээ холбооны асуудалд анхаарах нь: Хөрөнгө оруулалтыг хэтрүүлж хийх эрсдэл, тухайлбал оруулсан хөрөнгө нь бодит ажил хэрэг болохгүй байх, өгөөжөө өгөхгүй байж болно. Дэлхийн интегралчлалын эсрэг үйл процесс явагдах, Brexit-тэй ижил зүйл болбол яах ёстой вэ гэсэн асуулт гарна. Мөн экспортын бүтээгдэхүүнээр улс хооронд дамжих хортон шавьж, хүнсний эрүүл ахуйн асуудал гарч болно. Үүнээс хамгаалахын тулд мал эмнэлгийн салбарыг чадвахижүүлэх, чанаржуулах, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг олон улсын стандартын дагуу бэлтгэгдэх ёстой.
Хүртээмжтэй өсөлтийг дэмжих чухал зүйл нь хэлхээ холбооны асуудал бөгөөд 21 дүгээр зууны шаардлага ч бас ийм тул үүнийг доод төвшнөөс эхэлж байж цааш урагшилдаг, хүчээр дээрээс бий болгодог зүйл биш юм. Ингэж доороос эхэлж байж институцийн болон тухайн төвшин тус бүрд шийдэгдэх бодлогын цогц юм. Энэ нь зүгээр нэг хэсэг зүйлийн цогц бус, асар их эрсдэлийг дагуулж байдаг. Иймээс эдгээр эрсдэлийг даван туулж байж хэлхээ холбооны асуудал нь зөв арга замаар шийдэгдэж энэ нь эргээд хүртээмжтэй өсөлтийг бий болно.
Хэлхээ холбооны асуудалд зам харилцаа, шилэн кабел гэсэн зөвхөн биет зүйлс төдийгүй  биет бус зүйлсийг багтаана. Бодлого нь өөрөө залгамж халаагүй, урт насгүй бол үүний үр дүнд бий болох ашиг шим ч бий болохгүй юм.

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn