Ази-Европын Бизнесийн 15 дугаар
уулзалтад Эгүлэ капиталиас оролцон салбар хуралдаан тус бүрээр үндсэн
илтгэгчдийн санаа, хуралдааны ерөнхий агуулгыг орчуулан хүргэж байна.
Салбар хуралдаан 1 : Хүртээмжтэй эдийн
засгийг хөгжүүлэх
- Эдийн засгийн өсөлт, орлогын тэгш бус хуваарилалт
компанийн нийгмийн хариуцлага, иргэдийн оролцоо, олон талт худалдааны харилцаа,
тусгай болон хөнгөлөлттэй нөхцөл, далайд гарцгүй жижиг эдийн засгийн тухайд
оролцоотой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг ярилцав
Хурал
даргалагч Р.Амаржаргал-Монгол Улсын Ерөнхий сайд асан
Илтгэгч/панелист:
- Берт Хофман-БНХАУ, МУ, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн
орнуудыг хариуцсан суурин төлөөлөгч
- Ито Масатоши- Японы Бизнес Холбооны Ази, Номхон далайн
хорооны дарга, Ajinomoto
Co.,Inc-ийн ТУЗ-ын дарга
- Рафаэл Гувэ –Хэрэглэгчийн санхүүжилт ББСБ-ын захирал, EUROACIFIC Strategies -ийн ерөнхий менежер
- Ёлонда Фернандез Ломмэн-АХБ-ны Монгол Улс дахь суурин
төлөөлөгч
- Г.Батсүх – Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга
Хурлын
гол агуулга:
Хүртээмжтэй
засаглал: Хүртээмжтэй хөгжил гэдэг
нь олон талыг хамарсан асуудал юм. Хөгжил, Эдийн засгийн өсөлтөөс иргэн бүр
адил тэгш хүртэх ийм боломжийг авчрах засаглалын тогтолцоо, институц байх
шаардлагатай.Тиймээс хүртээмжтэй эдийн засаг нь хүртээмжтэй институцээс хамааралтай болж байна. Азийн эдийн засагт
жижиг дунд бизнесийн нийт эдийн засагт эзлэх үүрэг роль маш өндөр байгаа учир
хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь бизнесийн энэхүү сегментийг дэмжих явдал юм.
Санхүүгийн хүртээмжийн асуудал: Манай улсад арилжааны
банкны болон бусад санхүүжилтийн өртөг өндөр байгаа. Санхүүжилтийн өртөгт нь
голлох Аль улс вэ, Зээлжих зэрэглэл гэсэн 2
зүйлээс хамаарч байгаа.Иймээс олон улсын санхүүгийн байгууллагууд улс
орнуудад дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийн өртөг зардлыг бууруулахыг дэмжиж ажилладаг.
Олон талт худалдаа харилцаа. Нээлттэй харилцаа,
худалдааны чөлөөт орчин, олон талт болон хоёр талт гэрээний
тогтолцооны ач холбогдлыг чухалчлан ярьсан.Чөлөөт худалдааны асуудалд
болгоомжтой хандах, жижиг улсын хувьд зөвхөн түүхий эд нийлүүлэгч улс болох
аюултай.
Хүртээмжтэй буюу оролцоотой эдийн засгийн
өсөлтийг боомилж буй хүчин зүйлийг сануулсан. Монгол улс нь далайд
гарцгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэн
ороход бусад транзит улсаас хамааралтай болдог. Өөрөөр хэлбэл
бараа үйлчилгээг хил нэвтрэн гаргахтай холбоотой, мөн дэд
бүтцийн хомстолтой байдал нь худалдаа, харилцааны өртөг зардлыг
нэмэгдүүлдэг тул биет дэд бүтцийн асуудалд анхаарах нь чухал
юм. Транзитын тааламжтай орчныг бүрдүүлэх ялангуяа нэн шаардлагатай тусгай
хэрэгцээ бүхий улс орнуудын хувьд бүрдүүлэх.
Нийгмийн хариуцлага: Хүртээмжтэй өсөлтийн
суурь нь зөвхөн улс төр, эдийн засгийн асуудал биш нийгмийн буюу хүний
хэмжигдэхүүнээр ярих ёстой. Нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн талаар мөн
хүртээмжтэй өсөлтийн асуудлыг илүү дэмжих, эрчимжүүлэх шаардлагатай. Учир нь
хүртээмжтэй өсөлт нь хүн амд жигд байдлаар боломжийг олгодог, сайн
сайхан амьдрах үндсэн нөхцөлийг бүрдүүлэгч, тэгш боломжийг олгодог хөгжлийн
загвар загвар юм.
Хүртээмжтэй эдийн засгийг бий болгоход
бизнесийн байгууллагын үүрэг маш чухал үүнийг нийгмийн өмнө хүлээх хариуцлагаар
дамжуулан хийх хэрэгтэй. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд Оюу толгой
төслийн хувьд ажилчиддаа хөрөнгө оруулах, чадвахижуулах замаар
хийхийг зорьдог байна
Эдгээр эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд улс
орнуудын хамтын хүч, засгийн газар төр хувийн хэвшил, олон улсын байгууллагууд,
бусад оролцогч талуудын үүрэг роль асар өндөр юм.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn