Ирэх сард Монгол шуудан компани гудамж талбайн
хаяг байршлыг 3 үгээр нэрших хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн стандартын
дагуу хаягжилт хийгдэхээр болж байна. Энэнхүү шинэ системийг Английн старт-ап What3Words
компани дэлхийн өнцөг булан бүрийн хаягжилтийг 3 үгээс бүтсэн нэршилтэй болгох
зорилготой бүтээсэн аж. Дэлхийн хүн амын
75 хувь буюу 4 тэрбум хүн ямар нэг хаягжилтгүй амьдардаг ба шуудан илгээмж
авахад хүндрэлтэй, банкинд данс нээлгэх, шуурхай дуудлагын үйлчилгээ очиход
бэрхшээлтэй нөхцөлд амьдарч байгаа тул энэхүү асуудлыг шийдэх үүднээс тус
системийг хөгжүүлжээ.
What3Words системд дэлхийн бүх газрыг гурван метр тутамд
хувааж, хэсэг бүрийг дахин давтагдашгүй санахад хялбар гурван үгтэй нийлбэрээр
хаягжуулдаг. Жишээ дурьдвал:
Пенселвань
өргөн чөлөө 1600 -Цагаан Ордонг тус системд sulk.held.reves
Токио
цамхаг байрладаг газрыг fans.helpless.collects
Францийн цэнгэлдэх хүрээлэнг reporter.smoke.received гэх
мэтчилэн хаягжилт хийгддэг аж. Монгол улсын хувьд эхний ээлжинд төрийн
байгуулагуудын шуудангийн хаягжилтийг тус системийн дагуу хийж ашиглахаар
болжээ. АНУ-н төрийн захиргааны байгууллагууд болон газрын зургийн компани Navmii
аль хэдийн What3Words системийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. Монгол шуудан
компани What3Words систем рүү шилжиж байгаа бөгөөд учир нь Улаанбаатар хот
гудамж талбайн нэршил тун цөөн байдаг.Шуудангийн сүлжээ нь 1.5 сая квадрат км-г
хамардаг ба энэ нь Испани улсаас гурав дахин том хэмжээтэй хэдий ч Дэлхийн
банкны судалгаагаар хүн амын суурьшилт хамгийн сийрэг газар нутагт багтдаг.
Улаанбаатар хотыг Google map-аас харахад маш олон байшин
барилгатай ч хаягжилтгүй. Энэ бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг бөгөөд
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд маш өндөр зардалтай байдаг. Төрийн
байгууллагууд ч мөн адил иргэддээ үйлчлэхэд бэрхшээлтэй хэмээн What3Words компанийн
үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Chris Sheldrick онцолсон байна.
Жишээлбэл АНУ-н Элчин сайдын яам
US Embassy, Denver Street #3, 11th Micro-District, Ulaanbaatar 14190, Mongolia
гэсэн хаягийг шинэ системийн дагуу constants.stuffy.activism гэх энгийн
хаягжилттэй болох юм.
Монгол Шуудан компани ирэх сараас эхлэн шинэ системийг
үйл ажиллагаандаа ашиглаж эхлэнэ гэж Sheldrick мэдэгдсэн байна. Шуудангийн
үйлчилгээнд гурван үгтэй хаягжилт нэвтэрснээр GPS сүлжээнд хаягжилтийн
хувиргалт хийгдэх юм. Хэрэглэгчдийн зүгээс гурван үгтэй хаягжилтийг Монгол хэл
дээр What3Words цахим хуудас болон утасны апплекейшн ашиглаж харж болно.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.