Майкрософт корпораци Linkedin сүлжээг $26 тэрбумаар авлаа

Microsoft корпораци мэргэжилтнүүдийн нийгмийн сүлжээний сайт болох Linkedin цахим хуудсыг 26.2 тэрбум доллараар худалдан авч байгаагаа зарлалаа. Ингэснээр тус худалдан авалт технологийн ертөнцийн хамгийн том хэлцэл болсон бөгөөд Windows үйлдлийн системийг зохиосон компанийн хувьд хүмүүсийн бизнесийн ертөнцөд нэвтэрч ажиллах эрэлхийлэл гэж шинжээчдийн зүгээс тодорхойлж байгаа юм.Мөн Микрософт компани Linkedin-г өөртөө нэгтгэснээр Google, Facebook зэрэг хэрэглэгч төвтэй вэбийн томоохон тоглогч нартай өрсөлдөх сул талаа нөхөж буй оролдлого гэж үзэж байна. 
Microsoft хэлцлийн дүнд нэгж хувьцааг 196 ам.доллараар үнэлэн бэлэн мөнгөөр шилжүүлэг хийх бөгөөд тус дүн нь Linkedin компанийн баасан гаригийн хаалтын ханшийг 49.5 хувь өсгөсөн үнэлгээ боллоо. Хоёр компанийн ТУЗ-н шийдвэрээр худалдан авах хэлцэл аль хэдийн баталгаажсан ба одоо зарим нэг эрх зүйн асуудлыг шийдэх үлдсэн байна. Гэрээнд тусгаснаар ямар нэгэн шалтгаанаар хэлцэл цуцлагдсан тохиолдолд Linkedin Microsoft компанид 725 сая ам.долларын гэрээ цуцлалтын шимтгэл төлөх ёстой болох ажээ. Microsoft компанийн мэдээлснээр Linkedin нь брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон хараат бус байдлаа  хэвээр хадгалж үлдэх ба одоогийн гүйцэтгэх захирал Jeff Weiner албан тушаалдаа үлдэж  ажиллана гэжээ.
Мicrosoft компанийн гүйцэтгэх захирал Nadella өгсөн ярилцлагандаа
“Linkedin-г худалдан авснаар үүлэн систем болон мэргэжилтнүүдийн холбоо харилцааг хамтад нь хөгжүүлэх логик дараалалтай чухал алхам. Энэ нь Оффис програмын хөгжүүлэлтэнд чухал нөлөө үзүүлнэ хэмээжээ.
Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй 48 настай Nadella-н хувьд түүний хийсэн хамгийн том хэлцэл нь Linkedin болсон ба компанийн стратегийн хувьд одоогийн энгийн харилцагчдаас илүү үүлэн системд тулгуурласан,бүтээмжтэй мэргэжлийн харилцагч нарт анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Linkedin хэрэглэгчийн хаяг доторх ажлын туршлага, мэдлэг чадварын хэсэг  Windows, Outlook, Excel, Powerpoint, Skype болон бусад Microsoft-н бүтээгдэхүнүүдтэй нарийн холбогддог нь ирээдүйн хөгжүүлэлтийг хийхэд илүү хялбар болгож байна. Энэ нь цаашилбал Linkedin сайт Salesforce.com-н томоохон өрсөлдөгч болох магадлал өндөр юм.
Хэлцэл хийгдсэн талаарх мэдэгдэл цацагдсаны дараагаар New York-н бирж дээрх Linkedin-ы хувьцааны ханш 47 хувь өсч 192.56 ам.доллар болсон байна. Энэ жил тус хувьцааны ханш компанийн урт хугацааны төлвөөс шалтгаалан 42 хувь унасан байсан. Өнөөдөр Microsoft-н хувьцааны ханш 2.1 хувь буурч 50.40 ам.доллар болжээ.


Microsoft Linkedin компаниуд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн худалдан авах хэлцлийг эхлүүлэн уулзалтуудыг хийсээр өнөөдрийн худалдан авах шийдвэрийг гаргасан байна.




Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn
https://www.facebook.com/EguleCap