Glencore: 2030 он гэхэд нүүрсний эрэлт 2013 оноос 7 хувиар өснө

Швейцарын түүхий эдийн худалдаа, уул уурхайн томоохон компани болох Glencore-н тооцоолж буйгаар 2030 оны нүүрсний хүлээгдэж буй эрэлт 6 тэрбум тонн нүүрс буюу 2013 оны түвшингээс (5.6 тэрбум тонн) ойролцоогоор 7 хувиар өсөхөөр байгаа аж.
Хурдтай өсөн нэмэгдэж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эс тооцвол нүүрс нь дэлхийн эрчим хүчний гол хэсэг байсаар байна гэж тэд үзжээ. Компанийн тооцоолсон өсөлтийн хувьд хөгжиж буй орнууд бага зардалтай, нүүрсний цахилгаан станцуудаа барьсаар байх хандлагатай байгаа нь голлон нөлөөлсөн. 2030 он хүртэлх хугацаанд хуримтлагдсан дүнгээр 19-21 тэрбум тонн нүүрсний эрэлтийг бий болгохоор байна.
Харин нүүрснээс бусад эрчим хүчний эх үүсвэр 2030 он хүртэл 53 хувиар өсөх ба нийт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт (5.47 тэрбум тонн нүүрстэй тэнцэх хэмжээ) нүүрснийхээс бага хэвээр байх аж.
Нүүрсний далайн тээвэрлэлт мөн адил өсөхөөр хүлээгдэж байна. Харин номхон далайн орчмын бүсийн тээвэрлэлтийн өсөлт бага байх ба энэ нь зарим орнуудын дотоод нийлүүлэлт буурч, 15 жилийн хугацаанд нүүрсний уурхай, компаниудад шинээр хөрөнгө оруулалт орохооргүй байгаагаас далайн тээвэрлэлт 2 дахин буурахаар байна.





Glencore компани жилд 131 сая тонн нүүрснийг Австрали, Колумб болон Өмнөд Африкаас  олборлодог ба шинээр хөрөнгө оруулалт хийхгүй бол нүүрсний нийт нөөц нь 2035 он гэхэд дуусах аж. Компани нийт ашгийн 23 хувийг нүүрс, 25 хувийг зэс эзэлдэг байна. Харин арилжаа худалдааны үйл ажиллагаа нийт орлогын 23 байна.


Эх сурвалж: en.sxcoal.com


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.



Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn
https://www.facebook.com/EguleCap