Нарны эрчим хүч үйлдвэрлэл хурдацтай өсч байна

Нарны эх үүсвэр нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эрчим хүчний хэрэглээ болсон бөгөөд бусад эх үүсвэрүүдээс гурав дахин илүү өсөлттэй байгаа талаар BP Plc компани тайландаа дурьджээ. Өнгөрсөн онд нарны эрчим хүч 33 хувь өссөн ба Хятад улсын нарны эрчим хүчний хэрэглээ АНУ, Герман улсуудаас давсан талаар Пүрэв гаригт 65 дахь удаагийн дэлхийн эрчим хүчний тайландаа мэдээлсэн байна.

Нарны эрчим хүч үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 60 дахин өссөн ба 20 сар тутамд хоёр дахин өсч байгаа хэмээн BP компанийн ерөнхий эдийн засагч мэдэгджээ.
Сэргээгдэх эрчим хүчний өсөлт нь 10 жилийн өмнө нийт эрчим хүчний хэрэглээний 0.8 хувийг бүрдүүлж байсан бол одоогоор 2.8 хувь болж өссөн дүнтэй байна. Нийт хэмжээг нь тооцож үзвэл сэргээгдэх эрчим хүч 213 тераватт цагийн салхи, нар, био түлш зэргээс бүрдэж байгаа аж.
Салхи нь сэргээгдэх эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд 2015 онд тус хэрэглээ 17 хувиар өсчээ. 

Биотүлшний үйлдвэрлэл 0.9 хувь өсч нийт хэрэглээний 14 хувьтай байгаа нь 10 жилийн дундаж үзүүлэлтээсээ доогуур гарсан байна. Харин нүүрсний хэрэглээ 2015 онд хамгийн том уналтыг үзүүлжээ.


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn