Улс орнуудын баялгын сангийн таван төрөл


Улс орнуудын баялгын сангууд (Sovereign wealth fund)  төрийн бодлого, хөрөнгө хөрөнгө оруулалтаасаа шалтгаалж таван төрөлтэй. Эдгээр таван төрлүүдийн онцлогыг дурдвал:

Тогтворжуулах сан:
Тогтворжуулах сан нь түүхий эдийн үнэ, гадаад шокын нөлөөнөөс төсөв, эдийн засгийг тусгаарлах зорилготой. (Чили – Эдийн засаг, нийгмийн тогтворжуулах сан, Зүүн Тимор, Иран, ОХУ – Газрын тосны тогтворжуулах сангууд бий). Эдгээр сангууд хөрвөх чадвар сайтай хөрөнгөнүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой. Сангийн 80 орчим хувийг бондод оруулдаг ба нийт хөрөнгө оруулалтын 70%-ийг засгийн газрын үнэт цаас эзэлдэг.

Хадгаламжийн сангууд:
Хадгаламжийн сангууд нь сэргээгдэх бус хөрөнгөнүүдийг санхүүгийн бүтээгдэхүүн болгох зорилготой. (Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар, Лив, ОХУ-ын Үндэсний баялгын сан). Эдгээр хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэл-өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд чиглэх ба нийт хөрөнгийнхөө 70-аас илүү хувийг хувьцаа болон бусад хөрөнгө оруулалтанд хийдэг.

Хөгжлийн сангууд:
Хөгжлийн сангууд нийгэм, эдийн засгийн төслүүдэд тухайлбал дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах зорилготой. (Ираны Үндэсний хөгжил).

Тэтгэврийн нөөц сангууд:
Тэтгэврийн сангууд ирээдүйд гарах тэтгэвэртэй холбоотой өр төлбөрийг улсын төсөвт дарамт багатай байхаар уялдуулах зорилготой. (Австрали, Ирланд, Шинэ Зеланд). Ирээдүйн тэтгэврийн зардлыг хаах зорилготойгоор хувьцаа, бусад хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг.

Хөрөнгө оруулалтын корпорациуд:
Тус сангууд өндөр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг үндсэн зорилгоо болгодог (БНХАУ, БНСУ, Сингапур).

Зураг. Баялгын сангуудын хөрөнгө хуваарилалт, хувиар

Улс улсын нөхцөл байдлаас хамаарч баялгын сангуудын зорилго өөр өөр. Нөөц ихтэй улсууд хэдэн хэдэн зорилготой байх ба тухайлбал Азербажен, Ботсвана, Тринанад Табого, Норвеги улсууд тогтворжуулах болон хадгалах, Австрали улс хадгаламж ба тэтгэврийн сан, Казакстан улс тогтворжуулах, хадгалах, хөгжлийн зорилго бүхий сангуудтай.

Зураг. Тогтворжуулах болон хадгаламжийн баялгын сангуудын хөрөнгө оруулалт

Тогтворжуулах сан
Хадгаламжийн сан
Хөрөнгө оруулалтын хугацаа
Богино хугацаатай
Урт хугацаатай
Хөрөнгө хуваарилах
Хөрвөх чадвар маш сайтай
Өргөн хүрээний хөрөнгө
Валют
Түүхий эдийн үнэтэй сөрөг хамааралтай байхаар
Цэвэр импортттой тэнцэхээр
Эрсдэлийг хүлээж авах
Бага эрсдэл-өгөөж
Өндөр эрсдэл-өгөөж бүхий идэвхтэй хөрөнгө оруулалтын менежмент


Эх үүсвэр: Олон Улсын Валютын Сан, www.imf.org

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал