[2016,06,20 The Wall Street]
Хятадын санхүүгийн системийн мөнгөтэй холбоотой Бээжинд шийдвэрлэх хүндхэн ажил байна.
Хятадын М1 мөнгөний нийлүүлэлт буюу банкны системийн хамгийн хөрвөх чадвартай хөрөнгө болох бэлэн мөнгө, хугацаагүй хадгаламжууд сүүлийн 6 жилд эрчимтэй өсч байна. Харин М2 нийлүүлэлт буюу хөрвөх чадвар багатай урт хугацаат хадгаламж зэргийг багтаасан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт саарсан.
Хятадад мөнгө бий болж байгаа гэвч энэ нь хэрэглээ эсвэл хөрөнгө
оруулалтанд зарцуулагдахгүй байгаад асуудал байна. Үүний нэг шалтгаан нь шинэ
мөнгийг иргэд зээлээ төлөхөд зарцуулж байгаа явдал юм. Хятадын бэлэн мөнгө
зээлийн хар нүхэнд орж алга болж байна гэсний учир нь энэ юм. Түүнчлэн компаниуд
бэлэн мөнгөө хадгалж байна, мөн зээл авч байна гэхдээ санхүүжилтэнд биш. Учир
нь мөнгөө хийх газар байхгүй, тэгээд ч үүнийг нь хориглосон яман нэг дүрэм
журам байхгүй.
М1 мөнгө эрчимтэй өсч байгаагийн томоохон шалтгаан нь одоогийн М1-ийн
өсөлтийн 95%-ийг хадгаламжийн хэлбэр бүхий богино хугацаатай, өндөр өгөөжтэй баялгийн
сан мэтийн хөрөнгө оруулалтууд эзэлж байгаа нь байдлыг хүндрүүлж байна.
Зураг. Хятадын мөнгөний нийлүүлэлт
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.