Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны зүгээс Монгол улс
дахь 50 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний паркын төсөлд 25 сая ам.доллар
хүртэлх барьцаат санхүүжилт олгохоор болжээ. Санхүүжилт авах Clean
Energy Asia компанийн хувьд Өмнөговь аймгийн Цогццэций
суманд байрладаг 120 сая ам.долларын үнэлгээтэй Цэций төслийг хэрэгжүүлдэг.
Европын орон нутгийн хөгжлийн агентлаг, Японы Олон Улсын Хамтын агентлагууд тус төсөлд санхүүжүүлэгчээр хамтран оролцох аж. Мөн Японы засгийн газрын зүгээс Япон-ЕСБХБ хамтын сангийн удирдлаган доорх 746,125 ам.долларын санхүүжилтийг төрийн өмчит Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-н Таван толгойн дэд станцыг шинэчлэх төсөлд олгохоор болжээ.

Санхүүжилтийг авч буй зээлдэгч тал болох Clean
Energy Asia компанийн 51 хувь нь харилцаа холбоо, үл
хөдлөх, эрчим хүчний үйлдвэрлэл эрхэлдэг Ньюком группын эзэмшилд байдаг. Үлдсэн
49 хувийг SB Energy Corp эзэмшдэг
бөгөөд тус компани нь Японы харилцаа холбоо технологийн томоохон групп болох Softbank
Group Corp-ны охин компани юм.
Эрчим хүчний энэхүү төсөл хэрэгжсэнээр
Монгол дахь нүүрсний цахилгаан станцын байгаль орчинд ялгаруулж 230,000 тонн
нүүрсхүчлийн хийг /CO2/ багасгах ач холбогдолтой.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.