2016 оны 1-р улирлын байдлаар барилгын салбарын 2834 аж ахуй нэгжүүд арилжааны банкуудаас 1,525.1 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Төгрөгийн зээлийн хамгийн өндөр хүү жилийн 42% байгаа бол хамгийн бага хүү 7%-тай байна.
2016 оны 1-р улирлын байдлаар нийт зээлийн 81%-ийг хугацаандаа байгаа зээл эзэлж байгаа бөгөөд зээлийн 84%-ийг 1-5 жил хүртэлх, 13%-ийг 1 жил хүртэлх 3%-ийг 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай зээл эзэлж байна.
2016 оны 1-р улирлын байдлаар 291.04 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд багтсан байгаа нь жилийн өмнөх дүнгээс 2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Үүнээс 210.8 тэрбум төг нь хугацаа хэтэрсэн, 35.2 тэрбум төг нь хэвийн бус зээл, 8.9 тэрбум төг нь эргэлзээтэй зээл, 36.1 тэрбум төг нь муу зээлийн ангилалд багтжээ.
Дээрхи мэдээллүүдийг Монголбанкнаас нэгтгэн гаргасан Арилжааны банкуудын зээлийн тайлангаас түүвэрлэв.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn