Panama Paper-н талаар

Энэхүү тайлан нь Панамын хуулийн фирм
болох Мossack Fonseca компанийн мэдээлэл бөгөөд нийт 200 гаруй орны 214,488
холбогдогчтой 11.5 сая материалууд нийтэд задарчээ. Тус материалд 1977 оноос
2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан,
пасспортын мэдээлэл болон корпорацийн бичиг баримтууд багтаж байгаа юм.
Хэн хэний нэр холбогдсон
бэ?
Материалыг дэлгэсэн нь
хууль бус үйлдэл үү?
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эвлэлээс
мэдээлснээр “оффшор бүс дэхь ихэнх үйлчилгээ нь хуулийн дагуу байдаг хэдий ч
дэлгэгдсэн материалууд дунд банк, хуулийн фирм болон бусад оффшор данстай
компанийн гэмт хэргийн шинж чанартай гүйлгээ, татвараас зайлсхийсэн, улс төрийн
авилгын асуудал зэрэг хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэрээ хэлцэл их байгаа
гэжээ.
Одоогоор Мексик, Иран, Хойд Солонгостой
холбоотой хар тамхи наймаалагчид, террорист үйл ажиллагаа зохион байгуулсан
зэрэг хэргээс үүдэн АНУ-н засгийн газрын зүгээс хар жагсаалтанд оруулсан 33
хувь хүн болон хуулийн байгууллага энэхүү материалын жагсаалтад багтсан аж.
Mossack Fonseca хуулийн фирмийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ
сэтгүүл зүйн эвлэлийн энэхүү үйлдэл нь хүний үндсэн эрх маш их зөрчигдсөн
үйлдэл бөгөөд мэдээлэл хулгайлдаг гэмт хэргийн шинж чанартай зүйл гэжээ.
Өмнө нь
2013 онд олон улсын сэтгүүлчдийн эвлэл Швецари болон Их Британы Виржиниа
Аралд бүртгэлтэй компаниудын нууц мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан бөгөөд
үүнд Хятад, Орос, Монгол зэрэг орнуудын төрийн өндөр албан хаагчдын нууц
компаниуд, банкны дансны мэдээлэл багтжээ. Гэхдээ одоо задарсан байгаа мэдээлэл
нь өмнөхөөс хамаагүй өргөн цар хүрээтэй мэдээллүүд ба өндөр зэрэглэлийн албан
тушаалтнууд холбогдож байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Панама нь Төв Америкийн улс бөгөөд мэдээллийн
аюулгүй байдлаараа итгэл хүлээсэн, олон улсын хууль журмын дарамт шахалтаас
холуур өнгөрдөг улс юм. Учир нь дэлхийн ил тод байдлын тухай хуульд конвенцид
орохоос татгалзсан цөөхөн улсын нэг аж.
Ямар нөлөөг үзүүлж
байна вэ?
Эдгээр бичиг баримтууд аль хэдийнэ олон нийтийн
анхаарлын төвд орж, үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд Исландын ерөнхий сайд
С.Гуннлаугссон оффшор дансны асуудлаа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ оруулаагүйн
улмаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
Мөн
Хятад улсын тэргүүн Си Жинпиний гэр бүлийн хүмүүсийн компаниудын оффшор дансны
мэдээлэл олдсоноос шалтгаалан Хятадын холбогдох албаныхан Панамын хуулийн
фирмээс албан баримт бичиг алдагдсантай холбоотой хэргийн талаар мэдээллийг
интернет ертөнцөд хайх боломжийг өнгөрсөн долоо хоногт хязгаарлажээ. Австрали,
Шинэ Зеланд, Их Британы цагдаа татварын албадууд тус мэдээлэлтэй холбоотойгоор
мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй хийж байгаа аж.