Инновацийн үзүүлэлтээр ямар улсууд тэргүүлдэг вэ?

Дэлхийн хамгийн шинийг санаачлагч улс аль нь вэ? Энэхүү асуултанд хариулахын тулд Дэлхийн инновацийн индексийг Корнеллийн Их сургууль, INSEAD бизнесийн сургууль, Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагууд хамтран гаргадаг. Дэлхийн 140 гаруй улсыг оролцуулж 79 үзүүлэлтээр тооцдог тус индексээр эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлдэг Швейцари, Британи, Швед, Недерланд болон Америк зэрэг тэргүүн эгнээнд жагсах нь тодорхой. Гэхдээ судлаачдын зүгээс нэмэлт үзүүлэлтүүдийг оруулж тооцдог бөгөөд үүнд эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт болон инновацийн чанарын үзүүлэлтийг багтаадаг. Доорх зурагт харуулснаар Африк тивийн ихэнх улсын инновацийн түвшин эдийн засгийн үзүүлэлтээсээ дээгүүрт байрлаж байгаа юм. Мөн Хятад улс хэдийгээр маш олон патент эзэмшиж байгаа хэдий ч инновацийн чанарын үзүүлэлт нь Америк болон бусад өндөр хөгжилтэй орнуудаас доогуурт жагсаж байна.


Эх сурвалж: economist.com




Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn