Citigroup, оны эцэс гэхэд Хятадын
нүүрсний үнэ 20 хувиар өснө гэж үзсэн. Энэ нь Хятадын засгийн газраас багасаж буй эрэлтэд тохируулга хийхээр
нүүрсний олборлолтоо бууруулж байгаатай холбоотой аж.
Судлаачдын таамаглалаар Хятадын
зүүн хойд далайн боомт хот Qinhuangdao дах цахилгаан станцын нүүрс
тонн тутам нь 376 юанийн үнэтэй байгаа бол оны төгсгөлд 450
юань (69 доллар) болох юм. Засгийн газраас дотоодын нүүрсний
уурхайнуудын гарцыг 16 хувиар бууруулж, олборлох үйл ажиллагаа явуулж буй
өдрийг 330-с 276 болгох шийдвэр гаргаад байгаа нь уг таамаглалд голлон
нөлөөлжээ.
Олборлох үйл ажиллагааны өдрийг
бууруулж буй уг шинэ хязгаарлалт нь нүүрсний салбар дах дампуурлуудыг
бууруулах ба ирэх улирлаас арга хэмжээний нөлөө нь харагдаж эхлэх аж.
Дэлхийн хамгийн том нүүрсний
олборлогч орон болох Хятад илүүдэл олборлолтоо бууруулж, хэрэглээнд
тулгуурласан өсөлтийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахаар зорьж байгаа.
Зорилтын хүрээнд ирэх 5 жилд 500 сая тонн нүүрсний нөөц бүхий олборлох
уурхайнуудыг хаахаар төлөвлөсөн ба энэ нь нийт нөөцийн 9 хувь аж. Түүхий
нүүрсний олборлолт энэ жил 9 хувиар буурч магадгүй байгаа нь эрэлтийн 3.4
хувиас өндөр бууралттай тэнцэж байна.
Дээрх арга хэмжээнүүдээс үүдэн
нүүрсний үнэ өсөхөөр байна. Тухайлбал Хятадын 4 томоохон нүүрсний компани болох
China Coal, China Shenhua Energy Co., Datong Coal Mine Group Co., болон Өвөр
Монголын Yitai Coal Co. нь нүүрсний жижиглэнгийн борлуулалтын үнээ тонн тутам
5-10 юаниар өсгөх төлөвтэй байгаа аж.
Хятадын нүүрсний хамгийн том
олборлогч болох Шаньси мушийн 2020 он гэхэд нүүрсний олборлолтоо дор
хаяж 100 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь унаж буй нүүрсний үнэ,
алдагдал хүлээгээд буй уурхайнуудыг багасгах зорилготой хэмээн
мужийн засаг захиргаанаас мэдээлсэн байна.
Үүнээс гадна Хятадын төв банкнаас
дотоодын нүүрсний төслүүдийн санхүүжилтэд хязгаарлалт тавьж, экспортлогч
компаниуд, далайн чанадад үйл ажиллагаа явуулах төслүүдэд дэмжлэг үзүүлж
байгаа.
Эх сурвалж: en.sxcoal.com
Эгүлэ
Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа
хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн
мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn