БНХАУ-ын нүүрсний
олборлолт болон цэвэр импорт 2016 оны 1-р улиралд буурсан бөгөөд буурч байгаа
эрэлт, илүүдэл хүчин чадал уг салбарт сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.
Нийлүүлэлт
Хятадын нүүрсний
олборлолт 1-р улиралд жилийн өмнөхөөс 5.3%-иар буурч 811.27 сая тн болсон. 3-р
сард 293.8 сая тн-ыг олборлосон нь жилийн өмнөхөөс 4.5%-иар буурсан үзүүлэлт
юм. Цэвэр импорт 1-р улиралд 45.67 сая тн болж 5%-иар буурсан. Хятад 1-р
улиралд нийт 48.46 сая тн нүүрс импортолсон бол 2.79 сая тн-ыг экспортолсон.
Эрэлт
Хятадын нүүрсний
хэрэглээ эхний улиралд 910 сая тн болж жилийн өмнөх дүнгээс 3.7% буурсан.
Нүүрсний цахилгаан эрчим хүч гаргаж авахад зориулсан хэрэглээ 4.3%-иар буурч
470 сая тн, гангийн үйлдэрлэл дэх хэрэглээ 5.4%-иар буурч 150 сая тн болсон бол
барилгын материал, химийн үйлдвэрлэл дэх нүүрсний хэрэглээ тус бүр 2.4%, 7.4%
өсч 100 сая тн, 70 сая тн болсон.
Хятадын нүүрсний
борлуулалт эхний 3 сар 722 сая тн болж 7.8%-иар буурсан бөгөөд үүнд Хятадын
төрийн өмчит томоохон компаниудын худалдан авалт 383 сая тн болж 2.6%-иар
буурсан нь голлон нөлөөлсөн. Хятадын нүүрсний 3-р сарын борлуулалт жилийн өмнөх
хэмжээнээс 3.5%-иар буурч 266 сая тн болсон 3-р сард төрийн өмчит томоохон
компаниудын худалдан авалт 4.4%-иар өсч 131 сая тн нүүрс худалдан авсан.
Тээвэр
Хятадын төмөр замын
нүүрс тээвэр 2016 оны 1-р улиралд жилийн дүнгээр 11.3%-иар буурч 476 сая тн-д
хүрсэн. Үүний 159 сая тн-ыг нь 3-р сард тээвэрлэсэн. Харин томоохон боомтуудын тээвэр
155 сая тн болж жилийн өмнөхөөс 2.9%-иар өссөн.
Овоолго
2016 оны 3-р сарын
эцсийн байдлаар Хятад улсын хэмжээнд 115 сая тн нүүрсний овоолго байгаа нь
жилийн өмнөөс 9.4%-иар буурсан, оны эхнээс 10%-иар буурсан дүн болж байна.
Томоохон цахилгаан
станцууд 3-р сарын эцсийн байдлаар 59 сая тн нүүрсний нөөцтэй байгаа нь жилийн
өмнөхөөс 6.4%, оны эхнээс 20.1% буурсан үзүүлэлт юм.
Үнэ
Хятдын зүүн эргийн Qinhuangdao
боомт дээр 5,500 Kcal/kg NAR нүүрсийг 3 сарын 31-ны өдөр оны эхнээс 4.5%-ийн
өсөлттэй, жилийн өмнөхөөс 13%-ийн бууралттайгаар НӨАТ орсон 382 юань/тн (59.03 ам.доллар)-оор худалдаалж байна.
Харин 5,000 Kcal/kg NAR нүүрсийг 343 юань/тн (53.00
ам.доллар) –ын үнэтэй байна.
Хөрөнгө оруулалт
2016 оны 1-р
улиралд Хятад нүүрсний уурхай, угаах үйлдвэрүүддээ нийт 30.2 тэрбум юань буюу
4.66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь өмнөхоос 24.5% буурсан.
Эх сурвалж: sxcoal.com

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn