- Хятадын ган, нүүрсний салбарын чанаргүй зээл, ажилгүйдэл өндөр байна
- Дотооддоо шинэ уурхай барих, олборлолт хийхэд санхүүгийн хязгаарлалттай тулгарна
- Хятадын засгийн газрын зүгээс хилийн чанадад чиглэж буй төслүүдийг дэмжинэ
Хятадын нүүрс болон
гангийн салбар үнэ нь унаж, нийлүүлэлт илүүдэлтэй хүнд нөхцөлд байгаа. Засгийн газрын зүгээс эдгээр түүхий эдийн уурхай шинээр нээхэд
чиглэсэн санхүүжилтэнд хязгаарлалт тавихаар шийдвэрлэсэн байна.
Үүнээс дотоодын зах
зээлийн хэт нийлүүлэлтийг бууруулах зорилгоор ган болон нүүрсний экспортыг
нэмэгдүүлж, гадаад зах зээлд гарах боломжийг нээх, дэмжлэг үзүүлэх юм. Хятадын
төв банк, хэд хэдэн засгийг газрын агентлагууд уг ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Тэдний мэдэгдэж буйгаар гадагшаа
гарахаар зорьж буй байгууллагуудад санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх ба хилийн
чанадад олборлолт хийх буй төсөлд зээл, эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх аж. Энэхүү санхүүжилтийн
хязгаарлах арга хэмжээ нь түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж, илүүдэл
нийлүүлэлтийг багасах ач холбогдолтой.
Хятадыг хямд үнэтэй ганг
далайн чанад дах зах зээлд асар ихээр нийлүүлснээр олон компаниудыг хаалгаа
барих эрсдэлийг дагуулсан хэмээн буруутгадаг. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар энэ
жил зардлаас шалтгаалж нүүрсний экспортын хэмжээг огцом нэмэгдүүлж чадахгүй.
Ирэх 5 жилийн хугацаанд 100-150
сая тонн түүхий ган, 500 сая тонн илүүдэл нүүрсний нийлүүлэлтийг гадагш
гаргахаар төлөвлөсөн. Энэ нь урт хугацаанд алдагдал хүлээгээд байгаа Хятадын
дотоодын олборлогчдод боломж олгоно.
Үхмэл хэмээн нэрлэгдэж
болох нүүрс болон гангийн үйлдвэрүүд ажилгүйдэл, чанаргүй зээлийн улмаас дампуурлаа
зарлах түвшинд хүрээд байгаа. Өмнө нь засгийн газрын зүгээс энэ асуудалд идэвхи
султай байсаар ирсэн. Харин одоо ажилгүйдэлтэй
тэнцэх зорилгоор 100 их наяд юанийг (15.45 сая ам.доллар) зарцуулсан. Энэ нь ч компаниудыг ихээхэн өрийг бууруулах
эерэг нөлөөтэй. Мөн өрөнд удаад буй
салбаруудын чанаргүй зээлийг бууруулах тал дээр ажлаа эрчимжүүлэх ба шууд
санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Банкны зүгээс өрийг бууруулах, дампуурлыг
зогсоох, чанаргүй зээлийг бууруулах тал дээр олон төрлийн арга ашиглахаар
төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: en.sxcoal.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.