Газрын тосны зах зээлд
хэрхэн хөрөнгө оруулалт хийж, үнэ яагаад хэлбэлзэж байгааг ойлгоход хэцүү байдаг.
Энэхүү мэдээллээр энгийн байдлаар газрын тосны зах зээл, олборлолт болон үнийн
түүхэн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.
Товч дүгнэлт
Үнэ
- Одоогоор газрын тосны зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа ч цаашид ийм байхааргүй байна
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг эс тооцвол 2016 он өмнөх оноос хавьгүй дээр жил болно
- ОПЕК олборлолтоо бууруулбал зах зээл эзлэх хувиа алдана гэдгээс айж байна
Газрын тосны үнийг сүүлийн 18 сар, 3 жил болон 9 жилийн интервальд харьцуулан харвал хэлбэлзэл хэр зэрэг далайцтай байгааг харж болно (Зураг1).
Доорх зурагт түүхий газрын тосны сүүлийн 18 сарын үнийн хэлбэлзэлтийг харуулсан. Үнийн түвшин буурсаар байна.
Доорх зурагт түүхий газрын тосны сүүлийн 18 сарын үнийн хэлбэлзэлтийг харуулсан. Үнийн түвшин буурсаар байна.
Зураг1:
WTI[1] түүхий газрын тосны үнэ (сүүлийн 18 сар, 3 жил болон 9 жил, Nasdaq.com)
2008 оны санхүүгийн хямралаас өмнө түүхий түүхий эдийн үнэ баррель тутам нь 140 ам.доллар хүрсэн. Тухайн үед энэ түвшнээс ч өндөр үнийн санал ирж байсан байна. Жишээлбэл Goldman Sachs 200 ам.долларын захиалга, зарим нь үүнээс ч илүүг санал болгож байсан тохиолдол бий.
Обама хүртэл АНУ ганцаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүйг
мэдэж байсан ч тэрээр 2009 оны эхээр нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн.
2008 оноос эхлэн олборлолтоо ихээр нэмэгдүүлснийг харж
болно. WTI түүхий газрын тосны үнэтэй зэрэгцүүлэн харвал АНУ нийлүүлэлтээ
нэмэгдүүлсэн нь газрын тосны үнэнд сөргөөр нөлөөлснийг харж болно.
Зураг3:
АНУ түүхий газрын тосны олборлолт (EIA.gov)
ОПЕК-ийн хариу үйлдэл
2008 онд ОПЕК үйлдвэрлэлээ бууруулж газрын тосны үний өсгөсөн
нь нөхцөл байдлыг сайжруулсан тул хүлээн зөвшөөрч болохоор зүйл гэж үзэж болно.
Харин 2014 оны энэ тохиолдолд нөхцөл байдал арай өөр байна.
Олигополи зах зээлийн зарчмаар бол нийлүүлэлтийн
хэмжээгээ багасгавал газрын тосны үнэ бага түвшинд удаан байж чадахгүй ба үнэ
нь өсөх ёстой. Гэтэл 2014 оны 12 сард АНУ бага үнийн түвшинг сонгож зах зээлд
эзлэх хувиа хамгаалж үлдсэн нь ОПЕК хувьд гайхмаар зүйл юм. 1970, 1980 онд
ОПЕК-н шийдвэрийн нөлөөг доорх зургаас харж болно.
Зураг4:
Импортын газрын тосны үнэ (EIA)
1980 болон одоогийн газрын тосны нийлүүлэлтийн илүүдлийн
гол ялгаа нь 1980 онд олборлолтын хүчин чадал 2 дахин өсөөд байхад дэлхий даяар
эрэлтийн түвшинд унасан. Үүнээс гадна одоогийн нийлүүлэлтийн илүүдэл нь АНУ-нь шатдаг
занарын олборлолт нэмэгдсэнтэй холбоотой. Өмнө нь шатдаг занарын олборлолт нэмэгдсэнээр
үнийг унагаагаад байсан түүх тохиолдож байгаагүй.
Илүүдэл нийлүүлэлтээс болж үнэ унасан энэ үед Саудын Араб
хүнд сургамжуудыг авсан. Олборлолтын хэмжээгээ бууруулснаар Саудын Араб зах
зээлээ алдахад хүргэх аюултай болоод байна.
Яагаад 2008 онд ОПЕК олборлолтоо бууруулсан бэ? Учир нь
2008-2009 оны үнийн бууралт нь нийлүүлэлт илүүдэлтэй байгаагүй харин эрэлт
буурсан юм. Саудын Араб болон ОПЕК гишүүдийн үзэж байгаагаар хэрэв тэд
олборлолтоо бууруулбал зах зээлээс нэг мөсөн арчигдаж, АНУ ноёрхох юм. Шатдаг
занараас АНУ-н газрын тосны олборлолт ихээхэн хамаараад байна. Нийт газрын
тосны нийлүүлэлтийн 50 хувийг бүрдүүлж байгааг доорх зургаас харж болно. Гэхдээ
2015 оны сүүлээс шатдаг занарын олборлолт буурч байна.
Зураг5:
АНУ шатдаг занарын олборлолт (soberlook.com)
Газрын тосны үнийн хөдөлгөөний логик
Газрын тосны үнийг эрэлт болон нийлүүлэлтийн энгийн хуулиар
тайлбарлах нь олонтаа. Газрын тосны үнэ 100 доллараас дээш байх нь хэвийн бус
гэж үзэж байсан харин 40 долларыг илүү бодит түүхэн дундаж түвшинг хэмээн үздэг.
Энгийнээр бол нэг баррель газрын тос олборлоход гарах ахиуц зардал тогтмол
өөрчлөгдөж байхад эрэлт өссөн хэвээр байна гэсэн үг.
Зураг6:
Сүүлийн 35 жилийн инфляцаар тохируулагдсан түүхийн газрын тосны үнэ (1981-2016,
inflation.us/oil/)
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй “дэлхий даяар газрын тосны эрэлт буурч байна” гэсэн
мэдээ үнэндээ эрэлт өсч байгаа боловч хүлээгдэж байсан шиг хурдтай өсөхгүй
байгааг илэрхийлнэ. Эдгээр мэдээлэл бага зэрэг буруу ташаа, хөрөнгө оруулагчдын
толгойг эргүүлж байна.
Зураг7:
Дэлхийн газрын тосны эрэлт (1980-2016, EIA)
2015/2016 оны гол үйл явдлууд
2016 оны 1 дүгээр сард WTI түүхий газрын тос 26
ам.долларт буурсан. Зарим нь газрын тосны үнийг хамгийн бага түвшинд хүрсэн гэж
бодож байсан. Гэхдээ ямар ч дэвшилтэт технологи ашигласан ч нэг баррель газрын
тосыг олборлох дундаж ахиуц зардал ойролцоогоор 65 доллар байдаг гэсэн тооцоо
бий.
Одоогийн газрын тосны олборлолтын зардал нь хөдөлмөр,
тоног төхөөрөмжийн хэт их нийлүүлэлтийн улмаар хиймлээр бага түвшинд барьж байна.
Гэхдээ удаан хугацаанд ийм хэвээрээ байхгүй гэж хүлээлттэй байна. Schlumberger-н
гүйцэтгэх захирал Paul Kibsgaard түр зуурын үнийн улмаас шатдаг занарын
үйлдвэрлэл үр өгөөжтэй байна хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл газрын тосны олборлолтын хүчин
зүйлийн (хөдөлмөр, тоног төхөөрөмж) зардал бага,
шатдаг занарын олборлолт өндөр байгаа зэргээс шалтгаалж одоогийн үнэ тогтоод
байгаа ч ийм бага түвшинд удаан байхгүй төлөвтэй байна.
2015 онд газрын тосны үнэ 60 доллар хүрээд байх үед
өрмийн тоо багасаж эхэлсэн. Тухайн үед 60 долларыг газрын тосны дээд үнэ гэж
үзэж байсан боловч .
Зураг8: Хойд Америк дах өрмийн тоо (1931-2016)
Хамтарсан Цогц Төлөвлөгөө (ҮАХЦТ) буюу Ираны хэлэлцээр
юм. Энэхүү хэлэлцээрээр Иран дах хориг арга хэмжээг авахаар шийдсэн ба өдөрт 1
сая баррель газрын тосыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүнийг газрын тосны үнэтэй
харьцуулан харвал 2015 оны сүүлчээр үнэ нь эргэж сэргэх хандлага ажиглагдсан.
Газрын тосны олборлолтод нөлөөлөгч бас нэг хүчин зүйл нь
газрын тосны хайгуул, олборлолтод зарцуулсан зардал юм. Доорх зургаас харвал газрын
тос олборлогчийн хөрөнгө оруулалтын зардал нь 2-18 хувь хүртэл буурсан байна.
Зураг9:
Хөрөнгө оруулалтын төсөв (2015-2016)
Зураг11:
Шатдаг занарын олборлолт (2016)
Бидний тодорхой мэдэж байгаа зүйл бол АНУ-н олборлолт
буурч байгаа. EIA-н
сүүлийн үеийн мэдээллээс харахад олборлолтын хэмжээ сар тутам 83 мянган
баррелиар буурч байна. Албан ёсны мэдээллээр өдөрт 56 мянган баррель болж
байгаа юм. Хэрэв 1 дүгээр сарын 27 мянган сая баррель болон 2 дугаар сарын
мэдээллийг нэмж тооцвол эдгээр мэдээлэл нь алдаатай байх магадлалтай юм.
Зарим нэг судлаачид газрын тос нь үнэнд нөлөөлөх
боломжтой гэж үзсэн. Cornerstone-н Шинжээч Michael Rothman үзэж буйгаар нэг
өдөрт 5 тэрбум баррель газрын тос худалдаалагдаж байгаа ба 95 сая баррель нь л
хэрэглэгдэж байгаа аж.
Сургамж
Газрын тос бол түүхий эд юм. Тиймээс хөрөнгө оруулагчдад
олон зуун олборлогч, арилжаалагчдын талаарх мэдээлэл хэрэгтэй. Хэрэв хэн нэгэнд
бүх мэдээлэл байгаа бол энэ нь өдөр бүр шинэчлэгдэж өөрчлөгдөж байх учиртай. Гэхдээ
эндээс тодорхой нэг хугацааны таамаглал хийх гэсний хэрэггүй.
Хамгийн зөв зөвлөмж нь урт хугацааны үнийн хандлагыг
тодорхойлж, өөрийн үзэмжид, эрсдэл даах чадвартаа нийцүүлэн хөрөнгө оруулалт
хийх хэрэгтэй юм.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ихэнх
мэдээллийг ач холбогдол өгөөд хэрэггүй. Мэдээ бэлтгэгчид нь нийтлэг мэдээллийг
эрж хайдаг ба олон нийтийн хандлагыг дагадаг.
Олон мэргэжилтнүүд мэдээллийн
хэрэгслээр олон нийтэд зөв мэдээллээр туслахдаа биш өөрийн ашгийн төлөө үнэд нөлөөлөх гэсэн захиалгат үйл хөдлөл байдаг гэж
үздэг.
Мөн мэдээлэл нь гэнэтийн шинжтэй байдаг тул өдөр, 7
хоногийн турш мэдээлэл цацагдахад та үнэхээр газрын тосны үнэ унах гэж байгаа
юм байна гэж бодох болно. Мөн эерэг мэдээлэл тун бага мэдээлэгддэг.
Хэрэв та мэдээнд үндэслэн шийдвэр гаргах юм бол өндөр
байхад нь худалдан авч бага байхад нь зарах болно. Хамгийн зөв зөвлөмж бол сайн
судалж үзээд шийдвэрээ гаргах нь зүйтэй. Хэрэв урт хугацааны хандлагад нөлөөлөхүйц
шийдвэр гараагүй бол тууштай байх хэрэгтэй. Нэг долоо хоног үргэлжлэх өсөлт
бууралтын талаарх мэдээнд үндэслэж шийдвэр гаргах нь буруу юм.
[1] West
Texas Intermediate
Эх сурвалж: seekingalpha.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.