Хятадын засгийн газраас занарын хийн нөөцийг ашиглах, арилжаалахад
ихээхэн дэмжлэг үзүүлж байгаагаас 2015 онд шатдаг занарын гарц огцом өсөөд
байна.
Хятадын Газар, Нөөцийн яамны Ашигт малтмалын нөөцийн хэлтсийн захирлын мэдээлэлж буйгаар 2015 онд занарын хийн түлш 258.5 хувиар өсч 4.47 тэрбум куб.метр болсон байна. Гэхдээ энэ нь 2012 онд тогтоосон 6.5 тэрбум куб.метр зорилтот түвшинд хүрч чадаагүй аж.
2014 оноос занарын хийг ашиглах, арилжаалах хөшүүрэг хийгдсэнээс
хойш 5.72 тэрбум куб.метр болж өссөн байна. Мөн Хятадын 12 дугаар 5 жилийн
төлөвлөгөөнд (2011-15) занарын хийн хайгуулыг маш сайн хийснээр шинээр 544.13
тэрбум куб.м батлагдсан нөөц илрүүлжээ.
Занарын хийн худалдаа Хятадад хурдтай явагдаж байна. China
Petroleum, Chemical Corp болон PetroChina зэрэг газрын тосны томоохон компаниуд
Хятадын баруун урд хэсэгт хайгуулаа хийгээд эхэлчихсэн, нилээд ахицтай байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар занарын хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр Хятадын нийт эрчим хүчний бүтцийг
тэнцвэржүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулж агаарын бохирдлыг багасгах чухал
нөлөөтэй юм.
2013 онд Үндэсний Эрчим Хүчний удирдлагын газраас тодорхойлсноор занар олборлолт
нь Хятадын үндэсний хэмжээний чухал зорилт болсон. Хятадын занарын хийн компаниуд 2016-2018 онд куб.м тутамд 0.3
юанийн (0.05 ам.доллар) татаас авдаг бол 2019-2020 он хүртэл 0.2 юань авах юм
байна.
Эх сурвалж: en.sxcoal.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.