Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс "Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 2016" тайланг олон нийтэд танилцууллаа. Тайланд дурдсан зарим голлох тоо баримтуудыг танилцуулъя:

2015 онд сэргээгдэх эрчим хүчинд хийсэн хөрөнгө оруулалт өмнөх оноос 5%-иар өсч 286 тэрбум ам.долларт хүрсэн нь уг салбарт хийсэн хамгийн их хөрөнгө оруулалт бүхий жил боллоо. 

Үүнээс 148 тэрбум ам.долларыг (13%-ийн өсөлттэй) нарны эрчим хүчний төслүүдэд зориулсан бол 107 тэрбум ам.долларыг (9%-ийн өсөлттэй) салхин эрчим хүчинд зориулж хөрөнгө оруулсан. 


БНХАУ сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ зориулж нийт 103 тэрбум ам.доллар, Европ 49 тэрбум, АНУ 44.1 тэрбум, БНХАУ, Энэтхэгийг оруулалгүй Ази тивийн улсууд 44.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2016 онд хийсэн. 

БНХАУ, Энэтхэг, Бразил болон хөгжиж буй бусад эдийн засгууд нийт хөрөнгө оруулалтын 55% буюу 156 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Та бүхэн уг тайлантай дараах хаягаар танилцах боломжтой. http://www.fs-unep-centre.org 

Мөн Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвтэй: http://www.nrec.mn/web/mn/  


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn
https://www.facebook.com/EguleCap