Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өсгөхөө хойшлуулж байгаагаас долларын эрэлт багасаж, ханш буурч байгаа бол бусад валют, алт болон бусад үнэт металлуудын ханш өсөх хандлагатай ажиглагдсан. Алт болон мөнгөний ханшийн харьцаагаар авах, зарах оновчтой үеийг тодорхойлсныг дараах шинжилгээгээр танилцуулж байна.
Товч дүгнэлт:
Товч дүгнэлт:
- Алт болон мөнгөний харьцаа 2003 он болон хямралын үеийн түвшинд хүрээд байна.
- Эдгээр харьцааны оргил цэг нь алт, мөнгийг худалдаж авах хамгийн оновчтой үе байсан.
- Харьцаа үзүүлэлт өндөр байвал эдгээр үнэт металлыг худалдаж авах нь зүйтэй юм.
Сүүлд 2 дугаар сарын эцсээр 83.29 түвшинд
өссөн алт мөнгөний харьцаа 4 дүгээр сарын эхэнд дахин 80-аас өндөр түвшинд
хүрээд байна. Үүнээс өмнө санхүүгийн хямралын үе буюу одоогоос 7 жилийн өмнө 83.73
түвшин очсон билээ. Тухайн үед алт болон мөнгөний аль аль нь хамгийн их
зарагдаж байсан. Улмаар эдгээр үнэт металлууд 3 сарын хугацаанд ойролцоогоор 450 хувиар
өссөн. Харьцаа үзүүлэлт сүүлийн 200 жилийн хугацаанд 15-аас 100 түвшинд
хэлбэлзэж байсан. Одоогийн түвшин нь зарах, худалдан авах дохиог өгч байна гэж
шинжээчид үзэж байгаа юм.
1975 оноос өмнөх алт мөнгөний харьцаа одоогийнхтой харьцуулахааргүй өөр. Учир нь АНУ засгийн газраас уг үнэт металлуудын ханшийг барьж байсан. 1800 оны үед харьцааны оновчтой түвшинг 16 орчим гэж үзсэн байжээ. Харьцаа үзүүлэлт 1920, 1967 болон 1980 онд 16-аас бага түвшинд буурч байсан байна. Харин 1980 оноос хойш үнэт металлууд чөлөөт зах зээлийн зарчмаар арилжаалагдах болсон. Үүнээс хойш өндөр түвшинд байсан харьцаа үзүүлэлт 2011 онд хамгийн бага түвшин болох 30-аас доош унасан байна.
Харьцааны хамгийн ёроолын цэгүүдийн хоорондох зай төдийлөн өөрчлөгдөхгүй. Учир нь алт болон мөнгөний нөөцийн хэмжээ тогтвортой юм. Харин оргил цэгийн хувьд төрөл бүрийн хүчин зүйл, нөхцөл байдлаас хамаарах тул хугацааны хувьд хэлбэлзэх боломжтой. Одоогоор харьцааны оргил цэг 100 орчим байхаар байгаа ч заавал тийм байх албагүй юм.
Харьцаа 100 түвшинд очиж байсан 2 тохиолдол байдаг. Эхнийх нь 1940 онд дэлхийн хоёрдугаар дайны үед ба засгийн газраас металлуудын үнийг барьж, мөнгийг хямдхан байлгах зорилготой байсан тул хамааралгүй гэж үзсэн. Харин дараагийн тохиолдол нь 1990 оны эхэн буюу Персийн булангийн дайн үед юм. Тухайн үед олон улсын хямрал тохиолдол, үйлдвэрлэлийн мөнгөний ханш буурсан. Иймд алтны худалдаж авах нь эрсдэлгүй гэж үзэж ханш нь өссөн.
Өнөө үед харьцаа үзүүлэлт 15 болон 100 түвшинд хүрэх нь 50 жилд 1 тохиох үзэгдэл гэж үзэж болохоор байна. Мөнгөний ханш Персийн булангийн дайны үеийн харьцаа үзүүлэлтийн ёроолын цэгийн дараахан 1993 онд хамгийн бага түвшинд хүрсэн. 2003 болон 2008 оны оргил цэг нь алт болон мөнгийг худалдаж авах хамгийн тохиромжтой үе байсан. Харин 2011 оны ёроолын цэг зарах дохиог өгсөн үе байсан байна. Доорх зураглалд харуулсан нарийн улаан зураас нь одоогийн дээд доод хязгаарыг, өргөн улаан зураас нь сүүлийн хагас зууны дээд доод хязгаарыг харуулсан.

Энэ удаад харьцаа үзүүлэлт илүү өндөр өсөх боломжтой юу? Мэдээж боломжтой. Хэрэв тэгвэл алт болон мөнгөний ханшинд сөргөөр нөлөөлөх үү? Үгүй сөргөөр нөлөөлөхгүй. Эхэн үед алтны ханш бусад металлуудаас түрүүлж өсөх ба мөнгө зэрэг металлууд дагаж өснө. Доорх зураглалд сүүлийн 10 жилийн алт, мөнгөний арилжааг харуулсан. Улаанаар тэмдэглэсэн хэсэгт сүүлийн шатанд мөнгө (хар шугам) алтнаас (шар шугам) илүү хурдан өссөн байна.
Сүүлийн 10 жилийн алт мөнгөний үнийн өсөлт
Харьцаа үзүүлэлтээс харж болох дүгнэлт бол алт болон мөнгөний
ханш ёроолын цэгтээ хүрээд байгаа бөгөөд ур хугацааны өсөлт
эхлэхэд бэлэн болоод байна.
Эх сурвалж: www.seekingalpha.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.