Чили улсын төрийн өмчит Codelco компанийн олборлолт явуулдаг EI Teniete зэсийн уурхайн (Дэлхийн зургаа дахь том зэсийн уурхай,
хамгийн том далд уурхай)
Чили
улсын төв хэсгээр орсон аадар борооны улмаас дэлхийн хэмжээний уул уурхайн
компани болох Anglo American Plc
болон төрийн өмчит Codelco компаниуд хоёр
томоохон зэсийн уурхай (Los
Bronces; EI Teniente)
дээр үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тус хоёр уурхай нь нийлээд жилд 880.000
тонн зэс олборлох хүчин чадалтай (уг хэмжээ нь манай улсын жилд олборлох
зэсийн баяжмалын 70 хувьтай тэнцэнэ), дэлхийн тэргүүлэх томоохон уурхайнууд
юм.
Өнгөрсөн
амралтын өдрүүдээр орсон аадар бороо, 2015 есдүгээр сард болсон газар хөдлөлт
болон 2015 оны 3 дугаар сард болсон үер зэрэг байгалийн аюулт үзэгдлүүд нь
дэлхийн тэргүүлэгч зэсийн экспортлогч Чили улсын зэсийн үйлдвэрлэлийг бууруулж
магадгүй тухай шинжээчид бичиж байна. Гэвч энэхүү бууралт нь зэсийн үнийг эргэж
сэргээх түвшинд хүртэл буурахгүй гэжээ.
Anglo
American компаниас үндсэн уурхай болох Los Bronces –д (Дэлхийн
ес дэх том зэсийн уурхай) аадар борооны үеэр
аюулгүй ажиллагааг нягтлах үүднээс үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд одоо үйл
ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлээд байгаа тухай мэдээлжээ.
Anglo
American компанийн олборлолт явуулдаг El Soldado хэмээх жижиг уурхайн үйл
ажиллагааг мөн түр зогсоосон боловч дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд
байгаа тухай мөн мэдээлжээ.
Аадар
борооны улмаас дэд бүтэц болон зам орчимд томоохон гэмтэл гараагүй хэдий ч
чулууны нуранги болон байгалийн хаягдлыг цэвэрлэж дуустал Los Bronces уурхайруу
хүрэх замыг хаажээ.
Мөн
дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Codelco компаниас Бүтэнсайн өдрийн орой
зуун жил үйл ажиллагаа явуулж байгаа EI Teniete (Дэлхийн зургаа дахь том зэсийн уурхай,
хамгийн том далд уурхай) далд уурхайн үйл ажиллагааг түр
зогсоосноор 5000 тонн орчим зэсийн алдагдал хүлээгээд байгаа тухай мэдээлжээ.
Тус
аадар бороо нь хөрсний гулгалт болон далан давсан үерийн улмаас EI Teniente уурхайн
тээвэрлэлтийн дэд бүтцэд эвдрэл гарсан байна.
Дэд
бүтцийн эвдрэлийг засч, үйлдвэрлэлээ хэвийн эхлүүлэхэд ойролцоогоор гурав хоног
шаардлагатай болох бөгөөд энэ хугацаанд тус уурхайгаас 5000 тонн орчим зэс
үйлдвэрлэх боломжтой байсан тухай Codelco мэдээлжээ.
Чили улсын төрийн өмчит Codelco компанийн олборлолт явуулдаг EI Teniete зэсийн уурхайн (Дэлхийн зургаа дахь том зэсийн уурхай,
хамгийн том далд уурхай)
Codelco
компанийн үйл ажиллагаа явуулдаг Andina (Дэлхийн
дөрөв дэх том зэсийн уурхай бөгөөд Los Bronces
уурхайн ойролцоо байдаг) зэрэг бусад бүх уурхайнууд нь үйл ажиллагаагаа хэвийн
явуулж байна.
Чили
улсын зэсийн ихэнх уурхайнууд нь хойд хэсгийн цөлд байдаг бөгөөд тэр хавиар уг
аадар бороо ороогүй байна.
Чили улсын төрийн өмчит Codelco компанийн олборлолт явуулдаг EI Teniete зэсийн уурхайн (Дэлхийн зургаа дахь том зэсийн уурхай,
хамгийн том далд уурхай)
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.