Долларын эрэлт багассанаас ханш сүүлийн 9 сарын хамгийн бага түвшинд хүрлээ

Өчигдрийн байдлаар ам.долларын ханш сүүлийн 9 сарын хамгийн бага түвшинд хүрээд байна. Энэ нь Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өсгөхөө хойшлуулж байгаагаас болсон гэж шинжээчид үзэж байна. 
Арилжаалагчид оны эцсээр бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлтээ өөрчилсний улмаас Блүүмбэргийн Долларын индекс өнгөрсөн оны 6 сараас хойш хамгийн бага түвшин хүртэл буурлаа. Хөрөнгө оруулагчид мөнгөө өндөр өгөөжтэй хөрөнгөнд байршуулж байгаагаас түүхий эд экспортлогч орнууд болон Өмнөд Африкийн ранд, Бразилын реал болон Шинэ Зиланд долларын ханш чангарах хандлагатай байна. Японы сангийн яамны валютын интервенц хариуцаж байсан Eisuke Sakakibara, оны эцэс гэхэд ам.долларын ханш 100 иен хүртэл буух байх гэжээ.
Холбооны Нөөцийн Сангаас Америкийн дотоодын эдийн засаг болон саарч буй бусад орнуудын эдийн засагтай харьцуулж бодлогын хүүгээ өсгөх тал дээр анхааралтай хандахаа мэдэгдсэн. Олон улсын эдийн засгийн байдал уналттай байгаа, ялангуяа Хятадын эдийн засгийн сааралтын дам нөлөө зэргээс АНУ төв банкны авч буй хариу үйлдэл нь бусад орнуудын хөрөнгийг өсгөж байна.
Нью-Йорк дах Deutsche Bank-ийн гадаад валют хариуцсан захирал Sebastien Galy хэлэхдээ, Зах зээлд доллар суларч байгаагаас зарим эрсдэлтэй хөрөнгүүдийн үнэ өссөн. Бид доллараас хамаарсан нэгдсэн цогц зах зээл руу шилжиж байна. Хэдий бидэнд хангалттай сайн мэдээлэл, шинжилгээ хийсэн ч энэ нь Холбооны Нөөцийн Сангийн бодлогын өөрчлөлт хийх талаар мэлээлэл шиг зах зээлд нөлөөлж чадахгүй байна.”

Эх сурвалж: bloomberg.com



Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn
https://www.facebook.com/EguleCap