Хятадын гадаад валютын нөөц 3 дугаар сард хүлээгдэж байснаас
өслөө. Энэ нь Хятадын валютын ханш тогтворжиж, хөрөнгийн гарах урсгал дахь
дарамт багассантай холбоотой гэж үзэж байгаа юм.
Дэлхийн хамгийн их валютын нөөц өнгөрсөн сард 10.3
тэрбум ам.доллараар өсч 3.21 их наяд ам.доллар болсныг Хятадын Ардын банкнаас (ХАБ) мэдээллээ. Эдийн
засагчид валютын нөөцийг 3.196 тэрбум ам.доллараар буурна гэсэн хүлээж бол
үүнээс 6.3 тэрбум ам.доллараар илүү өссөн байна.
Хятадын эрх баригчдын зүгээс ханшийг барих хатуу
бодлогын хэрэгжүүлж гарах мөнгөний урсгалыг хязгаарласан. Мөн цаашид ханшийн өндөр
савлагааг гаргахгүй байхыг хичээж байгаа юм. Холбооны Нөөцийн Сангаас энэ жил
өсгөх бодлогын хүүний түвшинг бууруулснаар Ам.долларын ханш суларсан нь Хятадын
гадаад валютын нөөц өсөхөд эерэг үзүүлэлт болсон.
Хятадын гадаад валютын нөөцийн энэхүү хүлээгдээгүй
өсөлт нь “долларын ханшийн сулралт, хөрөнгийн гарах урсгал багассан, 3 сараас
хойших сангийн болон мөнгөний хүчтэй тэлэх бодлогын улмаас Хятадын эдийн засаг
сэргэх хандлагатай байгаа зэргээс шалтгаалсан” хэмээн эдийн засагчид үзэж
байна. ХАБ-ы зүгээс Хятадын хөрөнгийн гарах урсгалын хязгаарласан хэвээр
байхаар байна.
Хонг Конгийн Macquarie Securities компанийн Хятадын эдийн засаг хариуцсан дарга Ларри Ху “10 сараас хойш анх удаа гадаад валютын нөөц өссөн ч энэ нь хөрөнгийн гадагшлах урсгалын эргэлтийн цэг биш юм. Хэрэв жилийн эцсээр Холбооны Нөөцийн Сан хүүгээ өсгөж доллар чангарвал хөрөнгийн гадагшлах урсгал эргэн ирэх магадлалтай” гэсэн байна.
Юань энэ жилийн сүүлээр Олон Улсын Валютын Сангийн зээлжих тусгай эрхийн сагсанд болохоор хүлээгдэж байгаа. Одоогоор сагсанд ам.доллар, евро, иен болон фунт гэсэн валютууд байгаа юм.
Эх сурвалж: www.wsj.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.