Пибоди болон Арх зүүн хойд Вайоминг дах нүүрсний уурхайн 465 ажилтнаа цомхтгов.

Бид өмнө Пибоди Австралийн зах зээлээс гарч 7600 гаруй ажлын байрыг эрсдэлд оруулж магадгүй талаар мэдээлж байсан. Харин өнгөрсөн 3 дугаар сарын 30нд нүүрсний зах зээлийн урт хугацааны уналттай байдал, байгаль орчны дүрэм журам, хязгаарлалтууд нэмэгдэж байгаа улмаас Америкийн томоохон 2 нүүрс олборлогч компани болох Пибоди, Арх цомхтгол хийлээ.
Пибоди Энержи Америкийн хамгийн том нүүрсний уурхай болох North Antelope Rochelle-н нийт ажилчдын 15 хувь буюу 235 хүнийг ажлаас нь халсан. Харин Арх коал нь өөрийн Black Thunder нүүрсний уурхайгаас 230 хүн буюу нийт ажилчдын 15 хувийг халаад байна.
Ажилчдыг халах нь зардлыг багасгах хамгийн үр ашигтай арга болсон гэж тэд үзэж байна. North Antelope Rochelle болон Black Thunder уурхай нийлээд жилд ойролцоогоор 100 сая тонн нүүрс олборлодог.
Пибодигийн Америк дах салбарын ерөнхийлөгч Kemal Williamson: Бид хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлж олборлолтоо тохируулах арга хэмжээ авч байна. Энэ үйл ажиллагаанаас болж халагдсан ажилчид болон тэдний гэр бүл, хүрээлэн буй орчинд учирч буй аливаа нөлөөнд хүлцэл өчмөөр байнагэсэн.Арх-н хэвлэлийн төлөөлөгч Logan Bonacorsi: Одоогоор уналтад ороод буй эрчим хүчний нүүрсний зах зээлээс шалтгаалж Black Thunder дах уурхайгаас 230 хүнийг халах шийдвэр гаргасан. Компани нүүрс олборлолтын зардлаа бууруулж үр ашгийг нэмэгдүүлэхээр хичээж байгаа ч зах зээлийн шаардлагатай нийлүүлж арга хэмжээг авсангэж мэдэгдсэн байна.
Сүүлийн саруудад Альфа Натурал ресурс and Арх зэрэг уул уурхайн томоохон компаниуд дампуурлын эсрэг арга хэмжээнүүдээ аваад байна. Эдгээрийн санхүүгийн үзүүлэлтэд хямд үнэтэй байгалийн хий, нүүрсний цахилгаан станцууд дах нүүрсний илүүдэл нөөц зэрэг нь сөрөг нөлөө үзүүлж байна.
Пибодигийн хувьд агшаад байгаа нүүрсний зах зээлд дампуурлаас зайлсхийх үлдсэн нэг арга нь ажилчдыг халах болж байна. Кампани 3 дугаар сарын 30нд Колорадо болон Шинэ Мехико дах 3 уурхайг Бови Ресурсад зарахаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү хэлэлцээр нь Пибодиг дампуурлаас сэргийлэхэд маш чухал юм.
Бовигийн зүгээс уурхайг 385 сая ам.доллараар худалдаж авахаа зөвшөөрснөө мэдэгдсэн. Гэхдээ санхүүжилтийн хувьд асуудалтай байгаа юм. АНУ-н Үнэт цаас, биржийн комиссод Пибоди мэдээлж буйгаар хэлэлцээр 4 сарын 7 гэхэд дуусах аж. Пибоди 71 сая ам.долларын хүүний төлөлт хийх хугацааг 3 сараар сунгаад байгаа ба хугацаа нь 4 дүгээр сарын 14нд дуусах юм.

Эх сурвалж: en.sxcoal.com 


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал ХХК

research@egulecapital.mn
https://www.facebook.com/EguleCap