Эдийн засгийн либералчлал, глобалчлал
болон үндэстэн дамнасан корпорациудын өсөлтөөс үүдэн дэлхий дахины эдийн засаг
1980 оноос хойш хурдтайгаар өөрчлөгдөж байна.
Howmuch.net
цахим хуудас нь ОУВС-гаас зарласан тоон мэдээллийг ашиглан 1980-2015 онууд дахь дэлхийн
хамгийн том улсуудын нэрлэсэн ДНБ-ий өөрчлөлтийг диаграмаар (Voronoi)
харуулжээ.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Ази тивийн
эдийн засгийн өсөлт хамгийн өндөр өөрчлөгджээ. 1980 онд дэлхий дахины ДНБ-ий 32
хувийг Европ тив, 20 хувийг нь Ази тив бүрдүүлж байжээ. дэлхий дахины ДНБ-д
эзлэх Ази тивийн оролцоо нь 2012 оноос Европ тивээс давж эхэлжээ.
Ази тивийн улсуудаас Хятад улсын эдийн
засгийн өсөлт хамгийн өндөр өсчээ. Хятад улсын эдийн засаг 1980 онд дэлхийн
ДНБ-ийн 2.8 хувийг бүрдүүлж байсан бол 2014 онд 13.4 хувь болж өссөнөөр дэлхийн
хоёрдох том эдийн засаг болжээ. Япон улсын эдийн засгийн дэлхийн ДНБ-д эзлэх жин
1997 онд 17.6 хувь буюу хамгийн өндөр түвшинд хүрч байсан бол 2015 онд 6 хувь
болж буурчээ.
№АНУ-ын
эдийн засаг дэлхий дахины ДНБ-д хамгийн өндөр оролцоотой байна. 2009 оноос хойш
тус улсын ДНБ нь дэлхийн ДНБ-ий 22 хувь орчмыг тогтмол бүрдүүлж байна.
Дэлхийн улсуудын ДНБ-ий абсолют дүн болон эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн харьцааны талаарх мэдээллийг энд дарж унших боломжтой.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал

research@egulecapital.mn